3.🤔ГУРАВДУГААР БҮЛЭГ🤔

2.7K 264 19
                                    

(Хүсэн хүлээж байсан Гуравдугаар бүлэг маань эхлэлээ~~Энэ бүлгийг уншаад манайхан их олон зүйлийг ойлгож бас омогшин доо.Нус нулимс,хайр сэтгэл,баяр гуниг гээд хамаг л мэдрэмжүүдийг чинь холиод өгөх болохоор бэлтгэлтэй байгаарай😂Мэдээж урьдынх шиг ээ та бүхнийхээ дэмжлэг,хайраар л би чинь гоё гоё чанартай хэсгүүдээ хурдан,хурдан оруулаад байна шүү дээ~~За ингээд шинэхэн бүлэгтээ тавтай морил...)

....Бөөн баяр болсон би маргааш нь эмч дээр яваад очлоо.

Эмч:Бүүр гурван сар болчихсон байхад юу ч мэдрээгүй гэхээр хачин юм даа??
Би:Боломжгүй гэсэн хариу авч байсан болохоор л зүүдлээч гүй явж.

-Та өөрийгөө үнэхээр азтайд тооцох хэрэгтэй...Одооноос хордлого,нуруу бие чинь чилэх,ядрах гээд хүнд үеүд зөндөө л тохион.Нөхөр чинь л их хэрэг болно доо гэхэд нь дотор пал хийх шиг л болон хүсэн хүлээж байсан хүүхэд минь ээждээ ирсэн ч,аавынх нь тухай огт бодоогүйгээ саналаа....

(Уулзалтын үеэр)

Хэжин:Юу??нээрээ гэж үү?!

Би:Азтай байсан ч,,одоо яах вэ?

Хангюү:Гаргана гэж бодоогүй биз дээ?гэхэд нь би гайхшран түүнийг ширтэв.

Рина:Яг үнэндээ муухай сонсогдож байж болох ч,,чамд тэгж хандсан хүний хүүхдийг гаргаад ганцаараа өсгөх гээ юу?

Би:Гэхдээ энэ чинь миний ч гэсэн хүүхэд шт ээ?Би эх хүн болохыг ямар их хүслээ дээ..

Хёсон:Гэхдээ л хэцүү шт ээ?Одоо чамайг Тэхёнд очоод хэлсэн ч тэр бүхнийг шинээр эхлүүлье гээд хүрээд ирнэ гэж бодоо юу?Тэр Жиюү шулам ч гэсэн чамайг мэдээд гараа хумхиад сууна гэж үү?Харин ч хүүхэд та хоёрыг чинь яаж ч магадгүй...Хайрыг чинь үл тоож,итгэлийг чинь алдсан хүний хүүхдийг гаргаж өгөх нь дайснаа шагнаж буйтай ижил..Тийм их доромжлол,уй гашууг мэдэрчхээд яаж ийм нинжин сэтгэлтэй байж чадаж байна аа??

Би:Тэгээд авахуул гэж үү?

Хэжин:Нэгэнт та хоёр салсан байхад одоо хүүхдээ төрүүлнэ гэвэл амаргүй.Тэгээд ч бүх хүнд хэцүү үеүдийг ганцаархнаа давна гэдэг,,,чи өөрөө л зовно.Миний найз залуухан,царайлаг өөр залуу өөр амьдрал олдож л таараа...Хатуу санагдаж байгаа байж магадгүй л дээ.Гэхдээ сайн бодоод үзвэл энэ чинь л амьдрал,чин үнэн шүү дээ~~~гэхэд нь тэдний зөвлөгөө намайг бүүр тэс өөр үзэл бодолтой болгон,,амьдын тамд оруулж яахаа ч мэдэхээ болин дахиад л гацчих шиг санагдан.

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now