🧐Сэжигтэн👮‍♂️

2.1K 226 36
                                    

Тэхёнд ямар нэгэн зүйл тохиолдсоныг ойлгосон болохоор би хар хурдаараа ариун цэврийн өрөөнөөс гарлаа.

Тэхёнд санаа зовон,яахаа ч мэдэхээ больсон би гэр лүүгээ хүйтэн борооноор гүйхдээ жаргалтай байсан юм.Хайртай хүн рүүгээ гүйж буй болохоор ч тэр үү аз жаргал бороон дусал болон над дээр урсах шиг санагдан даашинзынхаа хормойг өргөн хар хурдаараа түүн рүүгээ яарсан.

Гэртээ орж ирэн Минсун эгчид Таёоныг харуулж байгаа болохоор гэрлээ асаан Тэхёнийг хүлээн сандарч байлаа..Гэтэл ашгүй хонх дуугаран онгойлготол Тэхён шалба норчихсон үхмэл харцаар над руу ширтэх бөгөөд гар нь тэр чигтээ цусанд будагдчихсан байлаа.

Би ч түүнийгээ хараад "Тэхён аа?"гэхэд тэр шууд л уйлан толгойгоо хүзүүнд наан намайг чанга тэврэн:

-Би..би Жиюүг алчихсан.Тэр өндөр барилгаас шууд л түлхчихсэн.Би үнэхээр...Хёна гэхэд нь зүрх зүсэгдэх шиг л болж юу хэлэхээ ч мэдсэнгүйд Тэхёнийг чангаар тэврээд:

-Миний хайр битгий уйл аа...Тайвшраад юу болсныг ярь даа..Алив Тэхён аа?

-Эхэндээ зүгээр л ярилцахаар Жиюү дээр очсон юм.Тэгээд дээвэр дээр гарсан.Тэр шууд л бухимдаад над руу орилж хашхичаад гомдлоод эхлэсэн.Тайван байж бүхнийг зөвөөр ойлгох гэж хичээсэн ч,,чамайг хороож,Таёоныг авна гээд байхаар нь хамаг дургүй хүрээд зүгээр л дотор байсан бухимдал,,уур хилэн бүгд нэгэн зэрэг гарчихсан.Чангаар орилоод тэр шулмыг шууд л түлхчихсэн.Жиюү үхсэн байх аа.Өндөр дээрээс унасан.Би яагаад ийм зүйл хийчхэв ээ??үнэхээр...би тэгэх ёсгүй байсан юм.Адгуус шиг амьд хүнийг байшингаас түлхчихлээ~~

гэхэд нь нулимс урссан ч өөдрөг байж,түүний талд зогсох ёстойгоо мэдэж байсан болохоор инээмсэглээд:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

гэхэд нь нулимс урссан ч өөдрөг байж,түүний талд зогсох ёстойгоо мэдэж байсан болохоор инээмсэглээд:

-Одоо хоёулаа ухаантай байх хэрэгтэй.Наашаа хар даа...Чи тэрнийг алаагүй.Энэ бүхэн Жиюүгийн л алдаа.Ойлгов уу?Жиюү өөрөө тэндээс үсэрсэн гэхэд Тэхён гайхан хараад:

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now