Хэжиний ажилдаг эмнэлэг дээр очин,тэсэн ядан хүлээж байсан шинжилгээнийхээ хариуг авлаа.Нээгээд үзтэл Хэжиний:
-Очоод Тэхёнд хэл дээ гэх нь сонсогдон би ч санд мэнд тэндээс гарлаа~~
Гэрлэхээс өмнө л бүхнийг эхлүүлж,намайг энэ гэр бүлд хэн ч биш гэдгийг нотолж өгсөн Тэхёний гэрийнхний хувьд энэ хариуг минь сонсчхоод юу гэх бол?
Ажил,нэр хүнд,дотоод зан чанар,өөрийгөө хүртэл би тэдэнд өгөн байж хайртайгаа амьдарч байгаа~~Гэвч тэдэнд энэ удаагийнх хангалттай байх болов уу??
Гэрээ цэвэрлэн хоол ундаа хийчхээд Тэхёнийг ширээнийхээ ард суун хүлээж байлаа...Шөнийн гурван цагт хаалга гаднаасаа онгойн тэр орж ирсэн бөгөөд урдаас минь харан нухацтай ширтэнэ.
Би ч ууртай гараа урдаа аваад:Өөрөө их жаргалтай байсан байх даа?Live аар юу хийж байсныг чинь харсан.,,наа цамц чинь яачихсан юм гэхэд цагаан зах нь будаг болчихсон байлаа.
Тэхён юу ч болоогүй мэт инээмсэглэн гараараа даран,"Манай фэнүүд л энд тэндээс татаж чангаасаар байгаад ингэсэн байх.,гэхэд нь би итгээгүй ч,нүдээ нэг удаан анилаа....
Доторх хүнээ аргадан дахиад ганцхан удаа л тэвч...Нөхрийн чинь үнэн хэмээн итгүүлэхийг хичээнэ...
Гараа аажуухан явуулан,түүн рүү гунигтай ширтээд шинжилгээний бичгээ өглөө.Тэхён ч үүнийг юу болохыг танин хурдхан нээж үзэх үед нь нүд халтиран би харж ч чадахгүй байлаа..,Тэхён хамгийн эхний эгнээнд тодоос тод "Ким Хёна нь ураг тээх чадваргүй."гэсэн бичгийг хараад хөмсөг нь үүлс шиг зангиралдан,аль хэдийн хүйт дааж,гунигт автсан энэ харц улам л хөрөх шиг.,,
YOU ARE READING
Гэрлэлтийн дараа
FanfictionБүхий л уран зохиол,кино жүжигт хосуудыг нэгнээ олон,хуримаа хийснээр аз жаргалтай төгсгөдөг. Гэвч яг үнэндээ бодит амьдрал дээр адал явдал гэрлэлтийн дараа л эхэлдэг гэдгийг тэд мэдэх болов уу? Эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдээс дутахааргүй чадварлаг.Өө...