( Тэхёний талаас)
Хөгжим дуугаран,,залуус бүгд тайзан дээр гарахад бэлэн болчихсон шуугилдах ч би л ганцаараа сэтгэл дотроо галзуурах шахан яг энд Хёнатай хамт ярилцаад зогсдог байснаа дурсаж байв.
Жин:Хөөе,,Ким Тэхён..
-Дуудсан уу?
Хусог:Чи ер нь нэг л биш ээ...Яачхаад байгаа юм??
Жонгүг:Жиюүтэй амьдрахад хэцүү байгаа болохоор л яаж сална даа гэж бодож байхгүй юу.
-Үнэхээр би бүүр гацчих шиг л боллоо...Одоо яавал дээр вэ??Би тэр шулмын дэргэд байж чадахгүй ээ.Намайг жаргалтай баймаар байвал охин оо өөр дээрээ ав гэсэн гээд бод доо~~~гэхэд толины урд зогсож байсан Намжүн:
-Чам шиг хөгийн амьтанд Жиюүтэй хамт байх чинь харин ч тохирсон шийтгэл...Анхнаасаа Хёнагийн чам руу тэмүүлдэг тэр их сэтгэл,сайхан хайрыг уландаа гишгэчхээд одоо болохоор элдэв юм яриад л...бүүр инээд хүрчихлээ~~
-Юу гэнэ ээ??би Хёнаг хамгаалахын тулд л...
Намжүн:Өөр арга байсан л байж таараа..Би Хёнад хайргүй дээ биш,түүнийг чамаас өөр хэнийг ч хайрлахгүй гэдгийг ойлгоод бууж өгсөн.Ойлгож байна уу?Би хорин жил хайрласан бүсгүйгээ албан ёсоор чамд өгсөн байхад чи юу хийсэн бил ээ?!Чамаас болж тэр ямар их зовсон гэж бодож байна?Хёна чамд гомдчихсон болохоор л хүлээж авахгүй байгаа юм.Өөрийнх нь урмыг хугалж,сэтгэл рүү нь ус цацсаныг ойлгочихсон болохоор чамайг үзэн ядаж байгаа....
-Би тэгээд өөр яах ёстой гэж!?
Намжүн:Хайртай бол тэмцээч дээ?тэмцэж чадахгүй бол араас нь гүйж,санахаа болиод Жиюүтэйгээ амьдраад Хёнаг март...гэхэд нь зүрх рүү хутга зоочих шиг л санагдан:
-Би хийсэн алдаагаа залруулж,,яаж ийгээд ч хамаагүй Хёна дээрээ очин.Бүхнийг шинээр эхлүүлнэ.Ямар ч байсан Хёнагийн амьдралын утга учир өөрийгөө байсныг мэднэ.Одоо харин бидний охин түүний гол хүч.Тийм ч болохоор би яагаад ч түүнээс Таёоныг булааж чадахгүй~~~
YOU ARE READING
Гэрлэлтийн дараа
FanficБүхий л уран зохиол,кино жүжигт хосуудыг нэгнээ олон,хуримаа хийснээр аз жаргалтай төгсгөдөг. Гэвч яг үнэндээ бодит амьдрал дээр адал явдал гэрлэлтийн дараа л эхэлдэг гэдгийг тэд мэдэх болов уу? Эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдээс дутахааргүй чадварлаг.Өө...