🙎🏻‍♂️Дуусгая🙍🏻‍♀️

3.2K 278 22
                                    

Шударга бус дэлхийн  төгсгөл ирж буй мэт санагдах тэр л мэдрэмж хүнийг хэн ч биш болгодог...Гэвч яг яагаад өргөн уудам дэлхийн төгсгөлд байгаа мэтээр өөрийгөө боддог бол??хэмээн өөрөөсөө асуусан ч хариулт нь ердөө хайр байсан юм.

Түүнээс зугтсан тэр шөнөөс хойш долоо хонолоо...Би дахиад л өнөө тэнэг байдалдаа гацсан хэвээр.Аминаасаа ч илүү хайрласан нөхөр маань эхлээд намайг араар тавьж,өөр хүүхэнтэй сүүлэрсэн ч,дараан хайртай гээд уучлалт гуйсан.Тэрнээс нь хойш бүх юм амар тайван өмнөх шиг ээ байсан ч,дахиад л түүнийгээ тийм зүйл хийснийг ойлгосон.

Өмнө нь л хэд хэд цохиулчихсан болохоор хэврэг болсон сэтгэл зүрх минь энэ удаа эдгээр зовлон шаналлыг дийлээгүй.Тэвчээр гэдэг зүйл нь алдарч,бүүр мөсөн туйлдаа хүрсэн болохоор нүд рүүн харж байгаад "Одоо ингээд хэрэггүй биз дээ"гэж хэлсэн.Гэсэн ч надад шууд очоод орилж чарлан уураа гаргаад,хамаг хувцсаа аван,хуримын бөгж өө тайлж шидээд,гэрлэлтийн баталгаагаа урах зориг зүрх байсангүй....Бодлогоширсоор,Тэхёнд гомдсоор,дахин дахин уйлсаар дотроосоо бага багаар үхэж байгаагаа дэндүү сайн мэдэрч байсан юм.

Би түүнийгээ тултал нь хайрлаж чадаагүй..Тийм л болохоор тэр өөрөө хоёр дох удаагаа Жиюү дээр гүйгээд очсон учраас энэ ч гэсэн миний буруу юм болов уу?гэж бодон бүхэл бүтэн ханыг дүүргэн зурайх асар том хуримын зургаа ширтлээ.
Тэхёний чамин хар хослол,миний асар үнэтэй хуримын даашинз хэнийг ч харсан атаархам гайхамшигтай зураг...

Би хамгийн жаргалтайгаараа инээмсэглэж,амар тайвнаар түүнийхээ гарнаас хөтлөн,түшигтэй мөрийг нь эрхлэнгүй дэрлэх бөгөөд энэ зураг нь дээрх өөрийгөө эргээд хувиргах юмсан гэж бодон зургаа буулгах гэж байгаад газар унаган шилийг нь хагалчхав.

Шалаар дүүрэн хагархай шил,,бидний унасан зураг,,санаандгүй зүссэн гар ,энэ цус гээд бүгд л хэн нэгний найруулсан хор мэт санагдаж хэн хүнээс ч илүүтэй жаргалтай байсан миний амьдрал яагаад ийм хурдан өөрчлөгдөж,ийм хурдан сүйрч байгааг би ойлгож ядна.Өөрийн гэсэн бүхнээ өгсөн ч,,итгэж,найдаж,зөвхөн миний л хүн хэмээн боддог байсан тэр минь яагаад намайг хуурч,дайсны минь элэг доог болгож,ар нуруугаа харуулсныг гайхахаас илүүтэй тийм зүйл хийсэнд нь итгэж ядан гомдоно.

Шалбарсан гарны минь цус урссаар л,,урссаар л.,.хаа сайгүй үзэгдэх улаан хүрэн өнгө нэг л мэдэхэд бүхнийг бүрхээд авсанд би сандран цусаа тогтоохын тулд угаалгын өрөөнийхөө ванинд ус дүүргэн хувцастайгаа орон суулаа...

Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now