Оройн томоо ресторанд тэдний хуримын найр болсон бөгөөд баярлаж цэнгэсэн олон залуус зад наргиж байсан ч,би хамгийн дээд талын ширээнд суух Тэхён,Жиюү хоёроос нүдээ салгалгүй ширтсээр л....Ирсэн хүндэт зочид нэг нэгээрээ гаран залууст бэлгээ өгөн,үг хэлэх тэрхэн агшинд миний гомдол цөхрөл урсан гарах шиг л болж үүнийг дахиад нууж хаагаад байхыг хүссэнгүй хурдхан шиг дээш босон тайз руу алхах үед хүмүүс гайхсан бололтой шуугилдаж эхлэв.
Би ч микрофон аван тэдэн рүү инээмсэглэн ширтэхэд Тэхёний гайхсан харц,Жиюүгийн уурандаа дэлбэрэх гэж буйн үзэгдэнэ......Тайзны гэрэл над дээр тусах агшинд бүх хүмүүс юу хэлэхийг минь сонирхож буй мэт намайг ширтэнэ....
Би:Намайг Хёна гэдэг.Та бүхний мэдэж байгаачлан өнөөдрийн царайлаг сүйт залуугийн экс нь...Бас саяхан өөд болсон ерөнхийлөгчийн охин.Төдийгөөс өдий хүртэл туулсан бүхий л зүйлээ та бүхэнд товчхон ярьж өгөхгүй л бол үлдсэн амьдралдаа өөрийгөө бас эднийг үзэн ядах мэт санагдаад байна.
Надад бүх зүйл байсан...Би хүнээр хайрлуулж бас түүнийгээ хайрлаж үзсэн.Бидэнд дурсамж байсан.Гайхалтай амьдрал,бүхнийг хамтдаа даваад туулчих хүч тэнхээ ч байсан.Гэхдээ Жиюү,,,чамайг ирснээс хойш бүх зүйл өөрчлөгдсөн.Чиний нөхрийг минь өөрийн болгох гэсэн аймшигт хүсэл хүний хийж чадамгүй зүйлс,хорон болгоныг чадварлаг зохион байгуулсан чинь өнөөдрийн хуримыг бий болгосон байх.Үнэхээр л бүх бурууг Жиюүд тохож байгаа юм бол өөрсдөө яагаад салчихсан юм?гэж гайхаж байгаа бол би ядарсан юм.Бүхнийг тэсээд тэвчээд,хэлгүй мэт дуугай өнгөрөхөөс залхсан.Хэрвээ та жинхэнэ хайртай учирсан л бол түүнийхээ төлөө хэр ихийг хийснээ,ямар олон хүнд үеүдийг давснаа санадаг байх.Гэвч би энэ хуримыг сүйрүүлэх гэж ирээгүй ээ.Сүйрүүлэх ч хүсэл алга.
Гэхдээ,,,Тэхён аа...гэчхээд удаан түүн рүү ширтээд:
-Би чамд хайртай байсан.Дэндүү их.Чи намайг яаж ч зовоосон,хичнээн Жиюүтэй нийлсэн ч,,би чамайг буцаад ирэхэд түлхээгүй.Өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэсэн үгэнд минь гомдсон болохоор л амлалтаа зөрчин байж өөр бүсгүйтэй хуримаа хийж байгаа юм уу?эсвэл үнэхээр надаас уйдаж,Жиюүгийн сайханд татагдаа юу?гэдгийг л асуух гэж ирсэн юм...Өнөөдрийг хүртэл би хэр их зовж шаналсныг чи сайн мэднэ.Тийм ч болохоор чамайг гэх хайраа эхэнд тавьж өөрийгөө хэн болохоо ч мартсан.
Чамтай танилцахдаа би чадварлаг,үзэсгэлэнтэй,өөртөө итгэлтэй,бардам,халуухан бас алдартай байсан.Одоо намайг хар даа,,би хэн ч биш болсон.Яагаад гээч??би өөрт байсан тэр бүхнээ ганцыг нь ч харамлалгүй инээгээд чамд өгсөн.Гэтэл чи өнөөдөр надад байсан бүхнийг авчхаад өөр бүсгүйг дагаад явах гэж байна....Мэдээж би чамд гомдоогүй ээ.Гэхдээ,,,миний хайр,,чамд өгсөн итгэл,,тэр их сэтгэл багадсан гэж үү?Миний хайр,сэтгэлийг чинь дүүргэж чадаагүй гэж үү??гэхэд Тэхён над руу гунигтайгаар хөмсгөө зангидан ширтэх бөгөөд их зүйл бодогдож буйн элт байлаа.
YOU ARE READING
Гэрлэлтийн дараа
Hayran KurguБүхий л уран зохиол,кино жүжигт хосуудыг нэгнээ олон,хуримаа хийснээр аз жаргалтай төгсгөдөг. Гэвч яг үнэндээ бодит амьдрал дээр адал явдал гэрлэлтийн дараа л эхэлдэг гэдгийг тэд мэдэх болов уу? Эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдээс дутахааргүй чадварлаг.Өө...