Хэд хоног яах тухайгаа бодсон ч өөрийгөө яг л урхинд гацсан бяцхан хулгана шиг төсөөлөх нь намайг улам л гишгэлээд байх шиг санагдаж байлаа~~~
Гэхдээ эцсийн эцэст өөрийгөө бас хүүхдээ хамгаалан Тэхёнийг ч гэсэн зовоохоо больж,Жиюүд бууж өгөх нь надад байгаа хамгийн сүүлчийн бас найдвартай арга байсан юм.Хэдий би Тэхёнийг орхихыг хүсээгүй ч,,үүнээс дээр хийж чадах зүйл байсангүй.Тийм ч болохоор бүхнийг дуусгаад Тэхёнаас ч тэр Жиюүгээс ч тэр зугтаахаар болсон юм.Мэдээж хүүхдээ төрүүлж,Тэхёноос бүүр мөсөн холдоод,бүхнийг ганцаараа хийх амаргүй санагдсан ч,,энэ асуудлаас болоод л бид зовж,аав минь хүртэл хорвоог орхисон болохоор яаж ийгээд зогсоох ёстойг ойлгож байсан юм.
...Намжүн:Хүзүү чинь яачихсан юм?
Би:Жиюүгийн үлдээсэн тэмдэг л байх даа...
-Тэгээд чи бууж өгнө гэж үү?
-Тийм ээ...хүн бүхний төлөө өөрөө өөрийгөө золиосолж байна.Миний хайр сэтгэлээс илүү хүүхэд маань чухал шүү дээ.
-Жинхэнэ шулам юм даа....Чи үнэхээр Тэхёнийг орхиж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
Би:Чадах ёстой болохоор заавал л мартана.Тэгээд ч,,бид угаасаа л нэг шийдэлд хүрэх хэрэгтэй.Зөндөө л хичээж,тэвчиж,биенээ ойлгох гэж үзсэн ч,,,бүтэхгүй зүйл бүтдэггүй л юм байна гэсээр Намжүны мөрийг зөөлөн дэрлээд нүдээ анилаа.
Намжүн:Хёна,,чамайг дотроо аль хэдийн бага багаар үхэж байгааг би сайн мэдрээд байна.Чи заавал Тэхёнаас холдох шаардлаггүй шүү дээ??Тэгээд ч Тэхён ч гэсэн чамд хайртай.Та хоёр ямар олон саад бартааг хамт туулсан билээ??
Би:Тийм ээ...би мэднэ.Гэхдээ ямар ч талаар нь бодсон юу ч бүтэхгүй.Энэ миний хийж чадах сүүлчийн зүйл...Чи надад хайртай биз дээ?Тэгээд яагаад намайг Тэхёнтой эргээд нийл гээд байгаа юм?гэхэд Намжүн тайван инээмсэглээд:
-Жинхэнээсээ л хайртай бол түүнийхээ аз жаргалын төлөө л амьдардаг юм.Чамайг Тэхёнтой хамт байхдаа л чин сэтгэлээсээ инээмсэглэдгийг би мэднэ.Чи ч гэсэн түүнд хайртай болохоор аз жаргалынх нь төлөө л орхиж байгаа биз дээ?
Би:(түүний чихэнд ойртоод)Жүүн чи бол миний мэдэх хамгийн сайн залуу гэхэд тэр толгойг минь элээд зөөлхөн инээмсэглэв.
Намжүн огтхон ч яарсангүй,би мөрийг нь дэрлээд юуг ч,хичнээн удаан хийсэн ч болохоор амар тайван санагдсанд нүдээ аниад ингээд хажууд нь суугаад л баймаар.Яг л энэхүү агшинд гэнэтхэн л 3н жилийн өмнөх хуримын өдөр минь санаанд орлоо.
YOU ARE READING
Гэрлэлтийн дараа
Hayran KurguБүхий л уран зохиол,кино жүжигт хосуудыг нэгнээ олон,хуримаа хийснээр аз жаргалтай төгсгөдөг. Гэвч яг үнэндээ бодит амьдрал дээр адал явдал гэрлэлтийн дараа л эхэлдэг гэдгийг тэд мэдэх болов уу? Эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдээс дутахааргүй чадварлаг.Өө...