👩🏻‍🦰Хүнийх😳

2.8K 262 28
                                    

Эх орноосоо зугтан энд ирээд бараг хоёр сар гаран болж байлаа.Энд тайван,амгалан чимээ шуугианаас хол сайхан ч гэсэн дотроо найзууд,гэр бүлийнхнээ Тэхёнийг ч гэсэн санаж байлаа.

Үе үе түүнийхээ бичлэг,дууг сонсон зурагтаар харахад зүрх өвдөн нэгэн цагт энэ залуу амьдралын минь утга учир байсныг санах хэцүү~~~

Гэхдээ л би энд эмчилгээгээ сайн хийлгэн нилээн хэдэн удаа эмнэлэгт хэвтсэний эцэст амьдрах хугацаагаа бага багаар уртасгасаар.

.....Нэг өдөр гэртээ сууж байтал Хэжин залгалаа..Удаан уулзаагүй найзынхаа дуу хоолойг сонсоход эргээд эх орондоо очсон мэт л сайхан санагдана.

Хэжин:За дажгүй биз дээ?Сэтгэл санаа хэр байна?

Би:Дээрдэж л байна.Чи харин сайн уу??хүүхэд нь том болж байна уу?Хүйсийг нь мэдсэн үү?гэхэд тэр инээмсэглээд:

-Хүү...Нээрэй,нөгөөдөр хурим болно.Заавал ирнэ биз дээ?

Би:Юу??нөгөөдөр бил үү??

-За арайч дээ...ганц найзынхаа тийм чухал өдрийг мартаад...гэхэд нь би сандран,бантсандаа толгойгоо итгэлтэй дохиод:

-Мэдээж санаж байгаа шт ээ.Заавал очно оо.

-Тэгвэл нөгөөдөр уулзъя гэсээр тастчихав .

Ингээд Хэжиний хуриманд очихоос өөр аргагүй болсон би явсаар буцаад Солонгост ирлээ.Онгоцны буудал дээр буусан цагаас эхлээд л хаа сайгүй Бангтаны зураг,хаа сайгүй Тэхён..Харахад л хамаг дурсамж сэдрэн өнөө л зүрх сэтгэлийн минь гүнд нуугддаг уйтгар гунигийн найз маань гараад ирэх шиг.

(Маргааш нь)

Алтан нарны туяа цэцэг жимст модны мөчрүүдийн дундаас цацрах тэр л үед би ногоон даашинзтайгаа нүүрээ ээн хаа сайгүй гүйлдэх завгүй хүмүүсийг харж байлаа.Цаанаасаа л амар тайван,баяр наадмын шинжтэй энэ л онцгой уур амьсгал нэг л танил....

Цаанаасаа л амар тайван,баяр наадмын шинжтэй энэ л онцгой уур амьсгал нэг л танил

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Гэрлэлтийн дарааWhere stories live. Discover now