Promise <약속>

499 88 5
                                    

"Хөөе, И Жиён!"

Ээжийн гар хацар дээр буусны дараа би чимээгүйхэн сандал дээр тавьсан хийлээ авлаа.

"-Би чамд хийл тоглох хэрэггүй гэсэн байх аа? Намайг хүн гэж тоохгүй байгаа хэрэг үү? Галзуу *лөгчин, чамайг яаж ч зөрүүдэлсэн би эцгийн чинь эхнэр юм шүү!"

Тэр миний гараас хийлийг минь авч шидэхтэй зэрэгцэн сургуулийн коридорт байх хүүхдүүд бүгд дуу алдацгаав. Хэдийнэ шороотой хутгалдсан намайг дахиж хэзээ ч гарахгүй болгочихлоо...

Ээж сургуулийн хаалгаар гарахад би газраас хийлээ авсан ч Жун Миён болон түүний дагагчид өнөө л хийх ёстой зүйлсээ хийн сургуулийн коридорт намайг түлхэн унагах нь тэр. Жун Миён урд минь ирж суугаад дээрээс минь доош гүйлгэн хараад:

"Алдартай хийлч гэл үү? Мэргэжлийн хийлч болно, дэлхийн хамгийн үнэтэй зэрэглэлийн хөгжимчин болно гэсэн байх аа? Баян аав, ээж чинь зөвшөөрөхгүй байхад чи юугаа хийж чадах юм? Хараал идсэн ирээдүйгээ бодоод байлгүй зүгээр л бидэнд хэдэн цаас өгөөд арай бага зовж байвал чамд л сайн."

"Та нар мэдэхгүй байх. И Жиён... И Жиён 1-2 ангийн боол. Та нар ч гэсэн түүнээр хүссэнээ хийлгэж болно!"

Хён Игён гэх охин сургуулийн коридорт ийн хашхирахад хүн бүр дор дороо шивэр авир хийлдэж эхлэв.

Хүлээгээрэй? Ёнжүн... Тэр хараагүй байгаасай. Тэр өөр давхарынх болохоор энд байгаагүй байх. Тэгж л найдъя.

"Жиёнаа, би өлсөөд байна. Хурдан идэх юманд явчихаад ир. Би 10 л тоолох байх шүү."

Би хурдхан босон хийлээ авах гэсэн ч Игён булааж аван "Бид хадгалж байя! Хурдан яв." гээд инээмсэглэлээ.

🌆

"Жиёнаа, чи зүгээр үү?"

Намайг толгойгоо дохиход Ёнжүн гараас минь хөтлөн нэг тийш алхаж эхлэв. Удалгүй өмнө нь түүнтэй таарсан тэр цэцэрлэгт хүрээлэнд намайг авчиран савлуур дээр суулгаад өөрөө урд минь өвдөглөн суулаа.

"Ямар нэг юм болсон биз дээ? Өнөөдөр танай багш чинь эцэг эх нартай уулзсан гэсэн. Тэрнээс болсон юм уу?"

Би толгой сэгсрэв.

"Ээж чинь ирнэ гэсэн биз дээ?"

"Тэр миний ээж биш ээ."

"Би буруу зүйл асуучихсан уу?"

School 2020 || MglWhere stories live. Discover now