Violin <바이올린>

592 98 7
                                    

"Сайн байлаа."

"Чи ч бас."

Би дохионы хэлээр түүнд ингэж хэлчихээд түүнийг ойлгохгүй гэдгийг гэнэт санан утсан дээрээ бичиж үзүүлэв. Ёнжүн толгой дохичихоод урд гаран алхлах зуураа "Хариу гартал жаахан удах байх. Өлсөж байна уу?"

Би толгой дохивол Жүн:

"Тэгвэл явж юм идэцгээе."

Бид соёлын төвөөс гаран дэлгүүр орж юм идэхээр болов. Ёнжүн бэлэн гоймон авсан бол би зүгээр л американо, жигнэмэгтэй аван хажууд нь суулаа.

"Их өөр болжээ?"

Тэр амандаа хэлсэн ч би түүний хэлснийг олоод сонсчихсон юм.

"Юу?"

"Юу ч биш ээ."

Ёнжүн гоймонгоо идэн юу ч болоогүй мэт царайлна. Сүүлийн үед тэрнийг, миний эртний танил гэдэгт эргэлзэхээ больж байна. Яаж ч бодсон тэр мөн байх ёстой!

Би утсаа аван "Хоёулаа тэмцээнд ялвал хамт паста идэх үү? Би амттай пастатай газар олсон."

"Чи пастанд дургүй биз дээ?"

Бинго! Ёнжүн юм бодолгүй хэнэггүйхэн ийн хэллээ. Би түүнд пастанд дургүйгээ хэлж байсан удаагүй шүү дээ.

"Яаж мэдсэн юм?"

Тэр миний бичсэн зүйлийг харчихаад хахаж цацаж эхлэв. Ус хэд хэд балгалчихаад ширээнээс босоход нь би түүний гарнаас зуурвал тэр зүгээр л хөшчихсөн юм.

"Чи намайг танина биз дээ?"

"Нэг ангийн хүүхдүүд байж юу яриад-"

"Намайг шилжиж ирэхээс ч өмнө мэддэг байсан биз дээ?"

Ёнжүн гараа татаж аван "Утгагүй зүйл ярихаа боль. Хариу гарчихлаа, явъя."

🎻

"Эхний байранд орсонд баяр хүргье!"

Гуравдугаар байранд орсон бүжгийн баг бид хоёрт баяр хүргэхэд Ёнжүн тэдэнтэй ярилцан хэсэг саатав. Удалгүй өнөө хүүхдүүд ч намайг эргэн эргэн харсаар яваад өгсөн юм.

"Охин нь хөөрхөн ч гэсэн их зантай юм аа."

"Бидэнтэй ганц ч үг сольсонгүй."

"Хийл сайн тоглодог, хөөрхөн болохоор өөрийгөө их юманд бодчихсон бололтой."

Намайг тэдний зүг харахад Ёнжүн миний чихийг дараад:

"Сонсох хэрэггүй. Хуцаж байгаа юм."

School 2020 || MglDonde viven las historias. Descúbrelo ahora