Find me <나를 찾아>

329 73 16
                                    

15 хоног. Жон Жэвоны утсан хүүхэлдэй болоод 15 хоног өнгөрлөө. Өдөр бүр хараал идсэн түүний дур хүслийг хангаж шөнө бүр дэрээ нортол уйлна.

Туйлдаж байна. Биеэрээ ч, сэтгэлээрээ ч тэр...

Миний амьдралд гэнэтхэн орж ирсэн шигээ гэнэтхэн явчихсан Чуи Ёнжүн гэх нэгнийг бэтгэртлээ санаж, үгүйлж байна. Үзэн ядаж, голдоо ортол гомдож байгаа ч гэмшиж байна. Бидний хэн хэн нь амлалтандаа хүрээгүй болохоор.

"Юу бодоод байгаа юм?"

Жэвон үсийг минь илсээр ийн асуухад би зүгээр л толгойгоо сэгсэрлээ. Тэр босон өрөөнөөс гарсны дараа орон дээр байх Жэвоны цамцыг өмсөн өвдгөө тэврэн суув.

Энэ бол өдөр бүр дахин давтагддаг үйл явдал. Хичээл тарсны дараа Жэвон намайг гэртээ авчирч өөрийн хүссэн зүйлийг хийлгэнэ. Дууссаныхаа дараа Жэвон усанд орохоор явж, харин би зүгээр л өвдгөө тэврэн цонхоор харна. Учир нь эндээс Ёнжүний гэр харагддаг юм. Аз таарвал би түүнийг гэр лүүгээ орж байхыг олж хардаг. Тэгээд инээмсэглэнэ. Харин өнөөдөр тэр өдөр нь бололтой.

"Инээж байна!"

Гэнэт Жэвоны хоолой гарсан нь намайг цочоож орхисон юм.

"-Анх удаа харлаа... Чиний инээмсэглэлийг."

Тэр хурдхан урд минь ирэн суугаад нүүр лүү минь ойртов.

"-Дахиад. Дахиад харж болохгүй юу?"

Намайг түүний нүүр лүү эгцэлж харах үед дүү нь өрөөнд ороод ирсэн юм.

"ГАЛЗУУ *ЛӨГЧИН!"

Түүнийг хашхирахад би чихээ таглан орны буланд шигдлээ.

"Ээж."

"Ээж яасан гэж?"

"Таныг утсаа авахгүй байгаа болохоор надад хэлсэн юм. Хурдан ярь гэсэн."

"Ойлгосон болохоор хурдан гар."

Сувон орны буланд нулимстай нүдтэй суух намайг хараад их л хачин царай гаргав. Дараа нь гуян дээр минь байх томоохон хөхрөлтийг олж харсан бололтой над руу ойрттол Жэвон түүний гараас чангаан өрөөнөөсөө гаргатал Сувон шалан дээр унаад өглөө. Өвдсөн байх даа...

"-Зөвшөөрөлгүй өрөөнд минь орж ирэх хэрэггүй. Дараачийн удаа Ханбин ч, Жиён ч байсан би чамтай эелдэг хандахгүй шүү."

Жэвон хаалгаа саван хаахад би дахин цочихдоо бараг л үсэрч орхив. Тэр үсээрээ гараа гүйлгэн гүнзгий амьсгаагаа гаргаад "Би утсаар ярьчихаад ирье." гэж хэлэн гар утсаа аваад өрөөнөөс гарлаа. Хувцсаа өмсчихвөл Жэвон уурлах болов уу?

School 2020 || MglDonde viven las historias. Descúbrelo ahora