First Goodbye <첫 안녕>

336 75 4
                                    

"Жүнаа!"

"Жиёнаа? Чи зүгээр үү?"

Би хурдхан түүнд утсаа харууллаа.

"Ээж."

"Явцгаая!"

Хичээл эхлэхээс 5 минутын өмнө эмнэлгээс над руу ярьсан бөгөөд ээж маань тун хэцүү байдалтай байгаа тухай хэлсэн юм. Би яагаад ч юм Ёнжүнд хэлэхээр шийдэн анги руу нь хар хурдаараа гүйж ирээд түүнтэй хамт ээжийн эмнэлэг рүү явж байгаа нь энэ.

Аз болоход Ёнжүн дугуйтайгаа ирсэн болохоор бид хэдхэн минутын дотор ээжийн эмнэлэг дээр ирсэн юм. Ээжийн тасаг руу ортол эмч нар түүнд зүрхний массаж хийж байгаа харагдана.

Ёнжүн намайг тэврэн "Зүгээр ээ. Зүгээр болох болно."

"Сэргэж байна!"

Сувилагчийг орилохтой зэрэгцэн эмч зүрхний массажаа зогсоон ээжийн статусыг ажиглан зогслоо. Хэвийн болж байна. Ашгүй дээ.

Ёнжүн инээсээр толгойг минь илэн "Зүгээр гэж хэлсэн байх аа?"

Би чимээгүй л түүний энгэрт мэгшинэ.

-

Эмчтэй уулзчихаад буцаж ирэхэд аав, хойд ээж хоёр маань ирчихсэн байх аж. Ямар нүүрээрээ энд ирдэг байна аа?

"Дахиж наашаа ирэх хэрэггүй."

"Юу?"

"Ээж чинь ухаангүй байдалтай хэдэн жил болж байгаа билээ? Тэр чамайг ойр ойрхон наашаа ирж байгаа үгүйг чинь ч мэдэхгүй. Харин ч эмнэлэг дээр өдрийн талыг өнгөрөөж амьдралаа үрж байгааг чинь харвал гомдох биз."

"Яв. Тэр одоо таны эхнэр биш байж болох ч миний ээж хэвээрээ юм шүү."

"Тэгвэл чи ч гэсэн миний охин. Явцгаая."

"Ээж дөнгөж сая үхэх шахсан гэдгийг мэдэх үү?"

"Тэр үхэж сэхсээр хэр удаж байгаа билээ? Юунд нь ингэтлээ эмзэглээд байгаа юм?"

"Эндээс яв. Гуйя."

"И Жиён! Гэртээ харьцгаая!"

"Хёнчолаа? Түр орхичих оо."

Хойд ээжийг ингэж хэлэхтэй зэрэгцэн Ёнжүн барьж байсан тортой усаа газар унагаж орхилоо. Тэр хэзээ наашаа орж ирсэн юм бол?

"Хёнчол... И Хёнчол... LJY корпорацийн ерөнхийлөгч. И-Хён-Чол."

"Жиён, чи одоо хүртэл энэнтэй уулзсаар л байгаа юм уу?"

"Намайг хэн гэдгийг мэдэх үү?"

"Охины минь бүтэлгүй найз залуу."

School 2020 || MglWhere stories live. Discover now