Bye Mama <엄마 안녕>

327 66 22
                                    

Жэвон намайг орхин гарахад би сургуулийн ариун цэврийн өрөөнд ганцаараа үлдэв. Бурхны авралаар хэн ч орж ирсэнгүй. Жэвоныг байхад хэн нэгэн орж ирсэн бол би амиа хорлосон ч чадахаар байсан юм.

Хурдхан биеэ цэвэрлэн хувцсаа өмсөж гараад ангиас цүнхээ авлаа. Бүгдээрээ өдрийн хоолондоо явсан бололтой ангид нэг ч сурагч үлдээгүй байх аж. Тэмцээн 14 цагаас тул багшийн хийлийг гуйж авахаар дуу хөгжмийн өрөөнд ортол Жэвон л сууж байлаа.

Тэр яагаад хаа сайгүй байдаг юм бол?

"Жэвон убба?"

"Тэмцээндээ явах гэж байгаа биз дээ? Би хүргээд өгье."

"Хэрэггүй ээ, би зүгээр."

"Чамайг хүргэж өгөх гээд Ханбины моторт дугуйг хүртэл гуйгаад авчихсан."

Тэр гараас минь хөтлөөд "-Явцгаая."хэмээн өрөөнөөс гарахаар зүглэхэд би гараа татаж аван "Би багшаас хийлийг нь зээлэх хэрэгтэй."

"Тэгэх хэрэггүй ээ. Чамд хийл байгаа."

"Байхгүй ээ, ээж шатаачихсан."

"Надад итгэ!"

Жэвон гараас минь чирсээр гадагш гаран моторт дугуйн дээрээ сундлаад соёлын төв рүү явцгаалаа. Би юу бодож түүнд итгэж байгаа юм бол? Худлаа ярьж байвал яах юм? Тэрнээс болж энэ тэмцээнд хасагдаж болохгүй юм сан. 10 орчим минутад зорьсон газраа ирэн дотогш орвол биднээс гадна гарын таван хуруунд багтах л оролцогч ирсэн байв.

"За май!"

Жэвон ягаан өнгийн цүнхтэй хийл надад тэврүүлэхэд би том нүдлэсээр хариулт хүснэ.

"-Бэлэг. Минийх болсонд чинь талархаад өгч байгаа юм."

"..."

"Би мэдэхгүй болохоор сайныг нь авсан эсэхээ мэдэхгүй байна." гэж хэлэхэд нь би цүнхийг нээн үзвэл үнэхээр чанартай, сайн дуугаралттай хийл байх аж. Бага зэрэг инээмсэглээд түүнд бөхийхөд Жэвон гайхсан царайтай гацаж орхив. Хийлийг буцааж цүнхэнд нь хийн үүрээд:

"Та зүгээр үү?"

"И Жиён гэдэг өвчин тусчихлаа."

"Юу?"

"Чи миний ачаар инээмсэглэсэн. Зөвхөн Чуи Ёнжүнаас болж инээдэг хүн өнөөдөр надаас болж инээлээ. Би жаахан ч гэсэн ахиж байна, тийм биз дээ?"

Түүний тухай ярихаа боль, гуйя.

"Оролцогчид арын өрөө лүү ороорой." гэх дуунаар эргэн тойрноо ажвал маш олон хүн ирчихсэн байлаа. Бусад оролцогчид бэлтгэлээ базаахаар хүлээлгийн өрөө лүү явахад би ч мөн даган явав. Мэдээж Жэвон ч бас.

School 2020 || MglTempat cerita menjadi hidup. Temukan sekarang