Travel <여행>

392 74 3
                                    

Flashback

"Удаан хүлээсэн үү?"

Би толгойгоо сэгсрэв.

"Явцгаая."

Ёнжүн тээшийг минь аван таксины ард хийх хойгуур би таксины хойд суудалд суун бүсээ бүсэллээ.

"Аав ээж чинь гайгүй гэж бодож байна уу?"

Ёнжүн ийн асуусаар хажууд минь суухад би толгой сэгсрэх бол Ёнжүн хариуд нь санаа зовсон харц надад өгөв.

"Би нууцаар гараад ирсэн :)"

"Яа! Тэгээд чамайг цагдаагаар хайлгаад өөр ямар нэг юм болвол яах юм бэ?"

"Зурвас үлдээчихсээн. Угаасаа улирлын эцсийн дүн гарахаас бусад үед тоодоггүй болохоор бараг л намайг байхгүйг анзаарахгүй байх."

"Чи үнэхээр бодлогогүй юм аа, Жиёнаа."

Би түүний өөдөөс инээмсэглэчихээд хэд хоногийн өмнө гадуур явж байхдаа авсан нил ягаан өнгийн бугуйвчаа гарган түүний гарт зүүхэд Ёнжүн өөдөөс том нүдлэх аж.

"Хөөрхөн байна уу?"

"Тийм ээ."

"Надад ч бас байгаа."

Би түүнд өөрийн гарт байх ягаан өнгийн ижил бугуйвчийг үзүүлэхэд тэр нүүр дүүрэн инээмсэглээд "Хөөрхөн юмаа."

"Тийм биз дээ? Чамд таалагдахгүй байх вий гэж айж байлаа."

"Хөөрхөн юмаа... миний найз охин."

Би инээж байсан ч Ёнжүний үгнээс болж ичсэндээ тэр үү, аль эсвэл догдолсондоо тэр үү харцаа буруулчихсан юм. Ёнжүн гараас минь атган надад ойртоод "Чи бол миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй зүйл." гэж шивнэх нь чихэнд цуурайтах шиг болов.

🌆

"Яа, чи өлсөхгүй байгаа юм уу? Түрүүнээс хойш энүүгээр гүйлээ шүү дээ?"

Бид зочид буудалдаа байршчихаад шууд далайн эрэг дээр ирэхээр шийдсэн юм. Нар жаргаж байхад бид хамтдаа далайн эрэг дээр тоглож байгаад эцэст нь амьсгаатан зогссон Ёнжүн надаас ийн асуулаа. Түүний хариуд толгой дохисонд тэр хаашаа ч юм гүйгээд явчихсан болохоор би өөрсдийн дэвсгэр дээрээ очин нар жаргахыг ажиглан суув.

"Чи бол миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй зүйл."

Өглөө Ёнжүний надад хэлсэн үгс толгой дотор зурсхийн орж ирэхэд өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодорно.

School 2020 || MglTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon