Cold <추워>

324 72 32
                                    

Flashback

-Yeonjun's POV-

"Би чамд сайн."

"Зайл!"

"Ёнжүнаа... Чи их өөр болж ээ?"

"Юу гээч? Би чамд үргэлж дургүй байсан, Жун Миён."

"Нэг хэлгүй хийлч охинтой үерхсэн гээд өөрийгөө их юманд бодоод байгаа бололтой. Гэхдээ-"

"Жиёны тухай амнаасаа муу үг унагах хэрэггүй! ... Тэгээд ч бид салчихсан."

"Юу вэ? Өрөвдөөд үерхсэн биш юм уу?"

"Өрөвдөх гэнэ ээ? Түүний юуг өрөвдөх ёстой юм? Ярих чадвараа алдсанг нь уу?"

"Үгүй дээ, хонгор минь."

Миён мөрийг минь гөвсөөр "-Тэр бол миний гутлыг долоогч."

"Юу? Ямар юм гэнэ ээ?"

"Тэр арчаагүй *лөгчин чинь шоовдор гэж байна."

Би түүнийг түлхэн холдуулаад "Надад И Жиён хамаагүй. Гэхдээ хэн нэгнийг зовоож байгаа чам шиг амьтан шийтгэлээ хүртэх хэрэгтэй."

"Харж л бай. Надаас татгалзсаны чинь хариуд юу болохыг?"

"Чи юу ч хийсэн би хэзээ ч чам шиг арчаагүй амьтантай холбогдохгүй."

Жун Миёныг сургуулийн ард орхин анги руугаа зүглэлээ.

Жиён яагаад надад хэлээгүй юм бол? Тэгтлээ асууж байхад яагаад ганц ч үг дуугараагүй юм бэ? Би чиний хувьд хэн юм бэ, Жиёнаа? Би хэр хол явж байж чиний тухай мэдэх юм?

-Jiyeon's POV-

Хён Игёны дуудсан газар ирэхэд гадаа аль хэдийнэ харанхуй болсон байлаа. Гэхдээ тэр яах гэж намайг сургуулийн арын мухарт ир гэсэн юм бол? Айж байна...

"Ёо, И Жиён!"

Жун Миён инээсээр ирэн намайг хүзүүдэн "-Цагаа баримталдаг сайн охин... Яа! Жаахан инээ л дээ!" гэсээр нүүрийг минь өөдөөсөө харуулаад хацраас минь татан инээж байгаа мэт харагдуулах гэж хичээнэ. Удалгүй булан тойрон дээд ангийн хэдэн залуус хүрч ирсэнд Миён их л хөөрхнөөр инээмсэглэлээ.

Юу л болох гээд байна даа?

"Вуаа, үнэхээр хөөрхөн юм!"

"Нөгөө алдартай үндэсний хийлч биз дээ? Хоолны танхимд л харж байснаас тулаад харж байгаагүй юм байна."

"Үндэсний хийлч биш ээ, бүр охин тэнгэр!"

"Таалагдаж байна уу?"

School 2020 || MglDonde viven las historias. Descúbrelo ahora