More than friends <친구 보다 더>

489 89 17
                                    

Аймшигтай өнгөрүүлсэн хар дарсан зүүд шиг өдрүүд дуусч зуны амралт эхэллээ. 7-р сарын аагим халуунд дуртай хүн би ганцаараа байх?

"Удаан хүлээсэн үү?"

Ёнжүн гүйсэн бололтой амьсгаа нь давхцаж, хөлс нь урссан харагдана.

"-Би чамайг хүлээж байгаа гээд энэ улиралын сүүлийн жижүүрээ халтуурдчихлаа."

Намайг түүнийг шоолон инээж байхад Ёнжүн үүргэвчийг минь надаас аван үүрээд хөлсөө арчсаар "Зуны амралт эхэлснийг тэмдэглээд амттай хоол идэх үү?"

Би хурдан хурдан толгойгоо дохитол Ёнжүн үсийг минь гараараа илээд "Манай Жиённи өнөөдөр их сэргэлэн цовоо байх шив дээ? Жиённи эгдүүтэй байгаа болохоор өнөөдөр чиний дуртай шарсан тахиаг идэцгээе. Дараа нь бас зайрмаг авч өгье. Би даая."

Ёнжүн нүдээ ирмэчихээд урд гаран түрүүлж алхаж эхлэв. Тэр угаасаа ийм сээтэгнүүр билүү?

Гэрийн ойролцоо байх шарсан тахианы газар хооллочихоод, мухлагаас мөхөөлдөс аван гэрийн урд байдаг цэцэрлэгийг зүглэлээ. Нар жаргах дөхсөн хэдий ч агаар улам халуун бүгчим болсон байх аж.

"Энэ зуны амралтаар юу хийх гэж байна?"

"Хийлийн дамжаандаа явж, ээж дээр ойр ойрхон очихоос өөр төлөвлөгөө байхгүй ээ. Харин чи?"

"Надад онцгой төлөвлөгөө байгаа."

"Юу юм?"

"Нууц!"

"Өөдгүй гэдэг нь..."

"Ойлголоо доо, битгий хошуугаа унжуулаад бай! Хэтэрхий эгдүүтэй байна."

Ёнжүн зайрмагаа идэж дуусчихаад ишээ хаяхаар гүйгээд явчих нь тэр. Хэдэн хормын дараа тэр хөлс нь буржийчихсан гүйсээр ирээд хажууд суун жаргаж буй нарыг ажиглаж эхлэв.

"Жиёнаа, чи надтай хамт аялалд явах уу?"

"Аялал? Хаашаа?"

"Би чамтай хамт явах төлөвлөгөө зохиосон юм. Тэгээд аялалынхаа зардалд зориулж халаасны мөнгөө хүртэл цуглуулсан."

"Аав, ээж хоёрыг зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй байна."

"3 өдөр 2 шөнө. Жэжү арал дээр."

"Тийм олон хоногоор гэрийнхэн зөвшөөрөхгүй байх аа."

"Ойлголоо, тэгвэл зүгээр дээ. Угаасаа тэгтлээ найдаагүй болохоор."

Ёнжүн инээмсэглэхээ болин, цүнхээ үүрээд сандлаас босов. Нар хэдийнэ жаргажээ.

🌉

School 2020 || MglWhere stories live. Discover now