Friends <친구들>

501 86 8
                                    

"Сургууль дээр нэгнийгээ танихгүй юм шиг байцгаая."

"Гэхдээ-"

"Би бүхнийг саначихсаан Жүнаа. Дахиж тэнэг хүн шиг харагдахыг хүсэхгүй байна."

"Ойлголоо..."

Ёнжүн намайг орхин сургууль руу орлоо. Би утасныхаа дэлгэцэнд хавдсан нүүрээ дахин нэг тольдчихоод түүний араас алхав.

Хичээлийн туршид Ёнжүнтай харц тулгарахгүйг хичээн тухгүй суусаар үдийн хоолны цаг болгочихсон байв. Хоолны танхимд ороход Ёнжүн гүзээлзгэнэтэй сүү барьсаар хажууд минь суулаа.

"Яа, Чуи Ёнжүн! Чи Жиёнд сээтгэнээд байгаа юм уу?"

Суми инээсээр миний нөгөө талд суув.

"Хамтрагчийнхаа хажууд сууж болохгүй юм уу?"

"Нээрээ тэмцээн чинь юу болсон?"

"Чамд хамаагүй."

"Ойлголоо доо, муухай ааштай гэдэг нь."

Сумиг чимээгүй болсны дараа Ёнжүн надад сүүг өгөөд сургуулийн дээвэр дээр уулзахыг хүсч буйгаа хэлчихээд яваад өглөө. Би тавагтай хоолоо хураан гүйхээрээ тэрний араас гарав.

"Жиёнаа! Чи бас хаачих нь вэ?"

Сумигийн хоолой танхимд цуурайтахад би хэдийнэ тэндээс гарсан байв.

Намайг дээвэр дээр ирэхэд Ёнжүн тэнгэр ширтсээр буланд зогсож байгаа харагдана. Би ардаас нь очин түүний хажууд зогсоход Ёнжүн багахан санаа алдав.

"Ээжийн чинь тухайд харамсалтай байна. Оршуулганд нь очоогүйд уучлаарай."

Намайг утсаа гаргах гэтэл тэр гарыг минь даран толгойгоо сэгсрээд "Би дохионы хэл сурсан. Тэр хэргийн дараа. Санахгүй байна уу?"

"Яах гэж?"

"Гэм нүглээ цайруулах гэсэн утгагүй оролдлого юм болов уу?"

"Яагаад дуудсан юм?"

"Зохих ёсоор нь уучлалт гуйх гэж."

"Юунд? Ээжийн оршуулганд ганцааранг минь орхисондоо юу? Аль эсвэл намайг харсаар байж тийм зүйлд..."

Нүдэнд минь нулимс дүүрээд ирэх аж. Түүнд нулимсаа харуулахгүй гэж хажуу тийш харахад Ёнжүн урд минь сөхөрлөө.

"Бүх зүйлд уучлаарай."

"Зүгээр бос."

"Эцэг эхээс чинь болж чамд тэгж хандах ёсгүй байсан юм."

School 2020 || MglDonde viven las historias. Descúbrelo ahora