Choi Yeonjun <최연준>

712 105 21
                                    

-Author's POV-

"Туслаач?"

Жиён аврал эрсэн харцаар Ёнжүний зүг харна. Олон хүн дундаас өөрийг нь хараагүй гэдэгт итгэх гэж хичээх ч үнэндээ Жиёны харц зөвхөн Ёнжүн дээр л тусаж байсан нь ойлгомжтой. 

Ёнжүний хацрыг даган доголон нулимс бөмбөрөх үед тэр хүмүүсээс холдон анги руугаа алхалж эхэллээ. Түүний хойноос хүүхдүүдийн үймэлдэх чимээ сонсогдох бол Жиёны "Авраарай!" гэсэн үг л зүрхийг нь өвтгөнө. Гэвч Ёнжүн хэдийнэ дахиж түүн дээр очихгүй гэж шийдсэн нь илт байсан юм.

"Намайг уучлаарай."

"Намайг уучлаарай!"

Ёнжүн орноосоо өндийхдөө энэ бүхэн зүүд байсан гэдгийг ухааран эргэн тойрноо ажиглавал үүр цайж байгаа бололтой, болжмор жиргэн, тэнгэр ягаарна. Ёнжүний нүднээс өөрийн эрхгүй нулимс асгаран, нүүрээ дарсаар "Уучлаарай." хэмээн амандаа бувтнасаар байх аж.

-

"Багшаа, би энэ удаагийн тэмцээнд оролцож чадахгүй нь ээ."

"Жиён ч ирснийхээ дараа хичээлээ гүйцээд авчихсан. Бас ганцхан багийг шалгаруулна гэсэн. Өөр ангиудаас төгөлдөр хуур, хийлийн хослол гарна гэж би бодохгүй байна. Та хоёр хоёул мэргэжлийн хөгжимчид шүү дээ? Бас энэ тэмцээнд ялчихвал хувийн хэрэг дээр чинь бичигдэж, их сургуульд ороход чинь ч хэрэгтэй. Ёнжүнаа, дахиад сайн бодоод үз л дээ?"

"И Жиёныг ганцааранг нь оруулчих аа."

"Та хоёр таагүй харилцаатай юм уу?"

"Үгүй дээ, зүгээр л... И Жиён элсэлтийн шалгалт өгөхгүй. Тэр намайг бодвол зөвхөн хөгжимдөө анхаарахад л болно. Харин надад тийм ч их цаг байхгүй, багшаа. ЭЕШ болоход 100 өдөр ч үлдсэнгүй."

"Чи яг одоогийнхоо мэдлэгээр ЭЕШ дээр хангалттай дээд оноо авах хүүхэд. Угаасаа урлагийн сургуульд орох болохоор энэ тэмцээн чамд харин ч сайнаар нөлөөлөх байх."

"Ойлголоо..."

"Ашгүй дээ... Ёнжүнаа, хайртай шүү!"

"Багш нялуун гэдэг нь."

Ёнжүн инээсээр багш нарын өрөөнөөс гараад зогтусан зогсох нь тэр. Хүндхэн санаа алдчихаад сургуулийн хонгилд хийлээ давтан суух Жиён дээр очин толгой сэгсрэв.

"Намайг уучлаарай. Чамд л төвөг удчихлаа."

"Чиний буруу юу байх вэ. Багш л сайн ятгагч болохоор..."

School 2020 || MglWhere stories live. Discover now