Second Goodbye <두 번 안녕>

334 67 10
                                    

Хоёр цаг орчим үргэлжилсэн эрээ цээргүй явдал дуусч Жэвоны бах нь ханасан бололтой намайг тэвэрсээр инээмсэглэнэ.

"Чи үргэлж сайхан үнэртэй байх юм."

"..."

"Би биеийг чинь цэвэрлээд өгье."

Тэрнийг босохтой зэрэгцэн өрөөнд Сувон орж ирсэнд Жэвон "Хараал ид!" хэмээн хашхирлаа. Түүний чанга дуунд би цочих бол Сувон зүгээр л нүдээ анин зогсоно. Жэвон гүнзгий амьсгаа авчихаад дүүгээ тайвшруулахаар мөрөн дээр нь гараа тавин духан дээр нь үнсэх аж.

Тэр үнэхээр хачин. Заримдаа яг л галзуу хүн шиг шалтгаангүй орилж хашхирч, зарим үед бусдыг халамжилж инээмсэглэдэг. Тийм болохоор л би Жэвонаас сүнсээ зайлтал айдаг юм.

"Жиёны нуруун дээр шархалчихсан. Чи эм түрхээд өгч болох уу?"

Жэвон дохионы хэлээр ийн асуухад Сувон толгойгоо дохьчихоод гүйгээд явчихав. Харин Жэвон өөрөө ариун цэврийн өрөөнөөс нойтон алчуур авч ирэн миний биеийг арчиж өглөө.

"Уучлаарай. Өнөөдөр арай хэтрүүлчихэж."

Би цээжээ нуун өвдгөө тэврэн суухдаа цонхоор Ёнжүний гэрийг ажиглана. Гэхдээ би сүүлийн 2 хоног түүнийг харсангүй. Яасан юм бол?

Сувон гаднаас орж ирэхэд Жэвон усанд орохоор зөрж гарсан юм. Дүү нь эмийн хайрцаг орон дээр тавиад над руу ойртон суулаа. Жэвонаас авсан шарх сорвин дээгүүр минь гараа гүйлгэсээр өнөөдөр нэмэгдсэн шинэхэн сорвийг спиртээр цэвэрлэж өгөв. Хорсож байна. Төмрийн хор орчихсон бололтой... Тэр тос түрхэн, бинт наасны дараа би Жэвоны малгайтай цамцыг өмсөн түүний өөдөөс харлаа.

"Өвдөж байна уу?"

Сувоныг дохионы хэлээр ийн асуухад би инээмсэглэн толгойгоо сэгсрэв. Гэхдээ үнэндээ... Үнэхээр их өвдөж байна.

"-Өвдөж байвал ахад хэл. Тэр чамайг өршөөх болно."

"Би тэгж бодохгүй байна."

"Ахад минь үнэхээр сайн юм уу?"

Түүнийг ийн асуухад харц тулгарахгүйн тулд гар луу нь харлаа.

"-Үгүй биз дээ? Тэр чамайг хүчилж байгаа гэдгийг чинь мэднэ. Тэрнээс айж байгааг чинь ч мэдэж байна... Гэхдээ түүнд хэлэх хэрэгтэй. Өвдөж байна гэж. Үүнээс илүүг тэвчихгүй гэж."

"Нэмэргүй биш гэж үү?"

"Ингэж хэлэх муухай ч гэсэн чиний ачаар би одоо тайван амьдарч байна. Тэр хүртэл би ч бас чамтай ижилхэн зүйлийг туулсан. Ах маань сайн хүн биш. Гэхдээ тэр ядаж л чамайг хайрладаг."

School 2020 || MglTempat cerita menjadi hidup. Temukan sekarang