Name <이름>

351 68 50
                                    

"-Уулзалгүй удаж ээ, гүзээлзгэнэхэн минь?"

Миний инээмсэглэл сарнихад Жэвон томоор инээмсэглэх аж. Үргэлж л байдаг шигээ миний шар үсийг босгож, нурууг минь хүйт даалгадаг тэр хөөрхөн инээд. Мэдэхгүй хүн хууртах ч, мэддэг хүн нь айх ёстой тэр инээд.

Би түүнийг орхин явах гэсэн ч Жэвон гараас минь татан зогсоогоод "Би муу санаж ирээгүй ээ. Ярилцах л гэж ирсэн юм." гэж хэлэн намайг өөр лүүгээ харуулав. Дараа нь над руу нүүрээ ойртуулахад би нүүрээ хажуу тийш болгон нүдээ анилаа. Бодож байсан зүйл минь болоогүйд нүдээ нээн түүний зүг харвал Жэвон зүгээр л намайг ширтэнэ.

"-Өөрчлөгдөөгүй байна. Миний Жиён."

Би хэзээ ч чинийх байгаагүй.

Тэр намайг тавихад би хойш нэг алхан түүнээс зайгаа барив. Жэвон зүгээр л инээмсэглэн зогсож байгаад сая нэг ам нээнэ.

"-2 жил... өнгөрчихөж."

"Намайг яаж олсон юм?"

"Жун Миён. Тэрнээс сонссон юм."

Миёны нэрийг сонсохдоо ахин нэг хойш алхвал Жэвон ч мөн санаа зовнисон харц гарган өөдөөс минь нэг алхав.

"-Би хэлсэн шүү дээ? Чамд муу зүйл хийхээр ирсэн юм биш гэж."

"Би даараад байна."

Жэвон эргэн тойрноо нэг харчихаад хажууханд харагдах кафе рүү заавал би толгой дохив.

🌆

"Би... таны өгсөн хийлээр тоглож байгаа."

Жэвон ууж байсан кофендоо бараг л түлэгдчихсэн байх. Хахаж цацан салфетикаар амаа арчаад над руу том нүдлэн харлаа.

"-Эхэндээ юу ч санахгүй байсан болохоор тоглож байсан. Зарим зүйлсийг санасныхаа дараа хийлээ хаях гэж байсан ч хаяж чадаагүй. Хайран шүү дээ. Та хэдий ч... надад сэтгэл гаргаж өгсөн зүйл болохоор хаячихаж чадаагүй юм."

"Баярлалаа."

"Юунд?"

"Намайг мартаагүйд."

"Болдог бол тантай холбоотой бүх дурсамжаа устгамаар л байна."

"Уучлаарай..."

"..."

Жэвон хөнгөхөн инээгээд "Та, убба гэж дуудсан хэвээрээ байна."

School 2020 || MglWhere stories live. Discover now