Sin <죄>

364 65 7
                                    

Хичээл тарсны дараа Ёнжүн надад зайрмаг авч өгөн, бид хоёул гэрийн урд байдаг цэцэрлэгт суусаар ярилцав.

"Намар болох нь ээ..."

"Миний дургүй улирал. Гэхдээ чи намар төрсөн болохоор би дуртай болох байх."

"Үнэндээ би ч гэсэн намарт дургүй ээ... Цэцэгтэй хамт аав, ээж маань явчихсан болохоор."

Сэвшээ салхи нүүрийг минь илбэхтэй зэрэгцэн би Ёнжүний зүг харвал бид харц тулгарах аж. Анх уулзсан цагаас л түүний харц ийм байсан сан. Дотогшоо шумбавал живчих юм шиг, удаан харвал сорогдчих юм шиг, хар нүх адил бусдыг татах ч юу ч илэрхийлдэггүй гүнзгий харц. Хэзээний хоосорчихсон хэрнээ түүнийгээ нуух гэж оролдох шиг. Тэгээд л Ёнжүн үргэлж инээмсэглэдэг юм болов уу?

"Яримаар байна уу?"

"Юун тухай?"

"Гэр бүлийнхээ тухай? Яривал арай дээрдэх байх."

"Тийм байх. Би үнэхээр хэнд ч ярьж байгаагүй юм байна."

Би утсаа халаасандаа хийгээд Ёнжүний гараас атган түүний ярианд анхаарлаа бүрэн төвлөрүүлэхээр шийдлээ. Юу ч хийж өгч чадахгүйгээс хойш ядаж л сонсож өгөх хэрэгтэй байх.

"-Анхнаасаа Америк явсан шалтгаан нь ч сайхан зүйл байгаагүй ээ. Аав ээж хоёр маань хувийн бизнесийн компанитай байсан ч бага сургуульд байхад минь дампуурчихсан л даа. Компаний ажилчид нь цалингаа авж чадалгүй 6 сар болоод халагдсанаас болж бослого ч гаргаж эхлэсэн. Тэр үед И Хёнчол гэх нэг хүн гарч ирээд бүх ажилчдыг нь өөрийн компанид ажиллуулж аав, ээж хоёрыг минь ч ажилд авахаар болсон юм."

И Хёнчол? Аавтай маань ижилхэн нэртэй юм.

"-Анхандаа бүх зүйл сайхан байсан. LJY корпорацийн нэг охин компанийг аав маань хариуцаж байсан л даа."

Мөн байна. Аавын компани.

"-Гэвч тэр компани нь ч бас хэдэн сарын дараа дампуурч аав маань корпорацид их хэмжээний өрөнд орчихсон. Сонсоод байхад аавд минь хариуцуулж байсан тэр компани нь угаасаа удахгүй хаагдах нь тодорхой байсан гэсэн. Харин тэндэхийг өмнө нь хариуцаж байсан хүн нь корпорацийн захиралын төрсөн дүү байсан юм билээ. Тэгээд л дүүгээ өрөнд оруулахгүйн тулд аав ээжийг минь ашиглачихсан хэрэг."

Болохгүй ээ!

"-Аав, ээж маань мөнгө хүүлэгчидтэй асуудалтай болж эхлэсэн. Корпорацийн эзний эхнэрийн хуучин нөхөр нь мөнгө хүүлэгч байж таарсан. Үнэхээр тоглоомтой... Тэд биднийг юу ч үгүй болгосон ч өр нь төлөгдөж дуусаагүй болохоор бид бүх зүйлээ шавхаад Америк явсан юм. Аав, ээж хоёр маань унтах ч завгүй ажиллаж амьдралаа босгохоор хичээж, хоёр жилийн дараа үлдсэн өрийг нь дарсан. Хэр их мөнгө гэдгийг нь би ч мэдэхгүй."

School 2020 || MglWhere stories live. Discover now