Silent <조용한>

531 101 6
                                    

Flashback

"Эмч ээ, та хэлэхдээ түүнийг асуудалгүй гарж чадна гэж хэлсэн. Гэхдээ тэр юу ч ярьж чадахгүй байна. Та охиныг маань эмчилж чадна биз дээ?"

"Цочролоос болсон бололтой. Тархинд ямар ч гэмтэл байгаагүй."

"Тэгвэл тэр дахиж ярьж чадна биз дээ?"

"Би ч мэдэхгүй ээ. Охин ч мэдэхгүй. Цочролоос үүдсэн ийм эмгэг хэзээ ч эдгэрэхгүй байх тохиолдол байдаг. Хэдхэн сарын дотор хэвийн болсон ч байдаг. Тийм болохоор..."

Ээж, эмч хоёрын яриа одоо хүртэл чихэнд цуурайтна. Би үнэхээр ярьж чаддаггүй болчихлоо гэж үү? Миний хоолой... дахиж хэзээ ч гарахгүй юм уу?Одоо би яах юм бэ?

Өрөөндөө сууж байтал аав орж ирэн намайг алгадаад авах нь тэр.

"Ханиа!"

"Азгүй амьтан! Яах гэж тэнд очсон юм?"

Миний нүднээс нулимс урсах аж. Энэ бүхэн аавын л буруу шүү дээ? Эцсээ хүртэл өөрийгөө зөвтгөх гэж байгаа хэрэг үү?

"Би чамайг компаний минь хэрэгт битгий оролц гэсэн. ГЭТЭЛ ОДОО ӨӨРИЙГӨӨ ХАР!"

"Ханиа, одоо болно. Тэр өөрийгөө мэдэж байгаа."

"Дахиж тийшээ очиж, тэр хүмүүстэй нийлээд үзээрэй."

Аавыг гарсны дараа ээж миний урд ирэн хийлийг минь атгуулаад:

"Дахиж төрсөн эх дээрээ очих хэрэггүй. Ах чинь тэртэй тэргүй үхсэн. Одоо ээжтэйгээ уулзах шаардлагагүй гэсэн үг. Энэ зүйлийг ч тоглох хэрэггүй. Төрсөн эх шигээ азгүй амьтан болохыг хүсэхгүй л байвал хийлээ хая!"

"Чи надад заах эрхгүй хүн."

"Удахгүй оройн хоол болох болохоор хувцсаа солиод буугаад ир. Өнөөдөр хамт хооллохгүй бол аав чинь их л уурлах байх даа."

🌆

"Гайхалтай! Тэгвэл тэр одоо ярьж чадахгүй гэсэн үг үү?"

"Тийм л бололтой?"

"Ямар их зантай амьтан байлаа даа? Гэтэл ингээд ярьж ч чадахгүй болчих гэж."

"Гэхдээ хэдүүлээ яаж ч чадахгүй ээ."

"Яагаад?"

"Эцэг эх нь ямар хүмүүс билээ дээ?"

"Угаасаа эцэг эх нь наадханд чинь дургүй юм билээ. Харин баян болохоор тэр бидний шинэ хэтэвч болж болно."

Түрүүнээс хойш охидын яриаг сонссоор тэсгэл алдран ангиас гарах гэтэл хэн нэгэн нь үснээс зулгаан газар түлхэн унагаачихав.

School 2020 || MglWhere stories live. Discover now