His Doll <그 남의 인형>

348 69 17
                                    

"Өглөөний мэнд!"

Гэрээсээ гартал хаалганы хажууд Жэвон инээмсэглэсээр зогсож байлаа. Хөөрхөн инээмсэглэх бүрт нь шар үс босох юм.

"-Мэндлэхгүй юм уу?"

Би түүнд бөхийсөөр "Сайн байна уу, сонбэ?" гэж хэлэхэд Жэвон инээмсэглэхээ болив.

"Боль доо. Сонбэ? Убба! Убба гэж дууд ойлгож байна уу?"

Намайг толгой дохьчихоод алхаж эхлэхэд Жэвон араас гүйж ирсээр гарыг минь хөтөлсөнд би цочин гараа татчихав.

"-Надаас тэгтлээ их айдаг юм уу? Яагаад ингэтлээ хүнд амьсгалаад байгаа юм?"

"-Март даа, хоцрох нь байна."

Тэр дахин гараас минь хөтөлсөнд би эсэргүүцэж чадсангүй. Түүнийг надад ойртох тусам зүрх минь айсандаа илүү хурдан цохилж байлаа.

Замын туршид чимээгүй явсаар сургууль дээр ирэв. Аз болоход бидний ангиуд өөр давхарт байрладаг юм.

"Ээе! Жиёнаа!"

Миён далласаар гүйж ирэхэд би толгойгоо дальдруулсанд Миёны инээмсэглэл арилан толгойг минь цохилоо.

"-Хараал идсэн намайг муу хүн шиг харагдуулахаа больж үз."

"ЖУН МИЁН!"

Хонгилын үзүүрээс хэн нэгэн ууртайгаар Миёны нэрийг дуудсанд Ёнжүн байгаасай хэмээн дотроо залбирах ч миний харахыг ч хүсдэггүй хүн урд минь ирж зогсов.

Одоог хүртэл Ёнжүнийг хүрээд ирнэ гэж боддог би ч өрөвдөлтэй амьтан юм даа.

"Жэвон сонбэ? Энд юу хийж байгаа юм? Анги чинь дээд давхарт-"

"Өөрийгөө юу хийж байна гэж бодоов?"

"Энэ *лөгчинг л сургаж байна."

"Дахиж түүнд хүрэх хэрэггүй. Тэгвэл дараачийн удаа би чамайг сургах болно шүү."

"Сонбэ? Би таныг тоглосон эмэгтэйчүүддээ сайхан ханддаг гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ... Арай энэ биеэ үнэлэгчээс болж надад ингэж хандаад байгаа юм уу? Тэрэн шиг г*чийд арай л тусгай хандаад байгаа юм биш үү?"

Алгадах чимээ гарч, тэнд байсан бүх хүн дуу алдахтай зэрэгцэн толгойгоо  өндийлгөн харвал Жэвон Миёныг алгадчихсан байх аж.

"Найз охинд минь хүрэх хэрэггүй. Миний эмэгтэйд надаас өөр хүн хүрэх эрхгүй. Жиёнд дахин гар хүрвэл... би зүгээр байхгүй шүү! ЭНД БАЙГАА БҮХ ХҮНД ХАМААТАЙ!"

School 2020 || MglOpowieści tętniące życiem. Odkryj je teraz