Love <사랑>

365 65 44
                                    

Том том ширхэгтэй цас дэлхий ертөнцийг цагаанаар хучин хүмүүсийн сэтгэлийг гэгэлзүүлнэ. 12 сар болж хүн бүрийн аманд Шинэ жилийн дуу аялагдаж, аз жаргалаар бялхсан хүмүүс гудмаар дүүрэн. Гэвч тэдний дунд ядруухан алхах туранхай охиныг анзаарах хүн байсангүй. Хэдэн сарын өмнө авсан түлэнхийн сорви нь баруун гарынх нь арьсанд гүн тогтож, гурав хоногийн турш цурам ч хийгээгүй тул нүднийх нь доогуур гүн хөх зураас татаж, уруул нь омголтсон харагдана.

Охин гэртээ орон хувцсаа тайлчихаад толиныхоо өмнө зогсон хувиралгүй царайгаа ширтэн хэсэг хугацааг өнгөрөөв. Түүний толгойд хайрласан хүмүүс нь өөрийг нь орхисон 10 сарын 23, хайрлуулсан хүмүүс нь түүнээс явсан 11 сарын 28 гэсэн хоёр он сараас өөр юу ч буусангүй.

"Өвдөхийг хүсэхгүй байна."

Тэр ийн хэлчихээд гартаа зүүсэн бугуйвчаа олж харав. Хайрт нь түүнтэй эцсийн удаа уулзчихаад гэрээс нь гарахдаа намрын тэр нэг үдэш гудманд орхисон бугуйвчийг нь гэрийнх нь ширээн дээр үлдээсэн байсан юм.

"Маргааш ч бас хамтдаа."

Жиёны хувьд энэ түүний эцсийн үг байлаа. Тэр амьдралынхаа сүүлчийн мөчид хайрласан нэгнээ үзэн ядахыг хүсээгүй хэрэг.

"Баярлалаа ээжээ. Баярлалаа ааваа. Баярлалаа хойд ээжээ. Баярлалаа Жэвонаа. Баярлалаа... Ёнжүнаа."

Тэр сүүлийн нэрийг хэлэхдээ уйж байлаа.

Yeonjun's POV

Сая нэг ухаан орон харвал би Жиёны гэрийн урд, нарийн хэлвэл хаалганаас нь ганцхан алхмын зайтай зогсож байлаа. Би яагаад энд байгаа юм бол? Хөл минь намайг энд хүргээд ирж ээ. Тархи минь тэгтлээ үгүйсгээд байхад сэтгэл минь, зүрх минь, бие минь түүнийг маш их хүсч байгаа бололтой. Үнэндээ миний биеийн эс ширхэг бүхэн Жиёныг нэхэн хашхирч байна.

Бугуйн цагаа харахад цагийн зүү 6-г заана. Би 7 цагаас автобусандаа суух ёстой юм сан. Хоёр хоногийн өмнө буцах байсан ч яагаад ч юм энд сэтгэл хоргодоод, хичээлээсээ хүртэл чөлөө аван Соннамд үлдчихсэн. Өнөөдөр гэр лүүгээ харих ёстой хэдий ч би яг одоо Жиёны гэрийн үүдэнд байна... Яагаад явж чадахгүй байгаагаа ойлгочих шиг боллоо. Одоо л явбал бид дахиж хэзээ ч уулзахгүй. Үнэхээр хувь тавилан гэдэг зүйл байдаггүй л юм бол.

Хэрвээ би л жаахан ухаантай байсан бол бид өөр байх байсан. Аавынх нь хэн гэдгийг мэдчихээд Жиёныг И Хёнчолын охин гэдгээр биш, зүгээр л өөрийн хайрладаг И Жиёноор харсан бол бид ийм болохгүй байсан. Юу болоод байгааг мэдэж байсан хэрнээ хараагүй царайлалгүйгээр тэр новшнуудаас Жиёныг хамгаалчихсан бол тэр намайг үзэн ядахгүй байсан. Ээжийнх нь оршуулган дээр хүрч ирээд нулимсыг нь арчиж, чангаас чанга тэвэрч өгөөд, түүний хажууд зогссон бол Жиён намайг уучлах байсан. Бид байсныг би болон чи болгосон хүн бол би өөрөө. Хулчийлгүйгээр түүний хажууд эцсээ хүртэл байсан бол одоо бид инээмсэглэж байх байсан юм сан.

School 2020 || MglWhere stories live. Discover now