Piano <피아노>

337 68 19
                                    

Yeonjun's POV

"Хэзээ явах юм?"

"Маргааш. Өглөөний автобусаар."

"Чи хаана байрлах юм?"

"Хамт явж байгаа сонбэ маань зочид буудал захиалчихсан гэсэн."

"Тэр хүүхэд чинь хийлийн төрөл гэсэн үү?"

Хийл.

Намайг толгойгоо дохиход эгч мөрөн дээр минь зөөлөн товшчихоод өрөөнөөс гарав. Маргааш авч явах зүйлсээ бэлдэж дуусчихаад орон дээрээ суутал Жиён бид хоёрын хос бугуйвч нүдэнд тусна. Одоо Жиёнд нэг нь байхгүй. Хоёул надад байгаа.

Тэр өдөр найзуудтайгаа юм идчихээд дэлгүүрээс гартал Жиёны бугуйвч гудамжны сандал дээр байхыг би олсон юм. Магадгүй тэр намайг харчихаад тэнд тавьсан биз. Ядаж л бугуйвчийг өөр хүн олоогүй, эсвэл хот тохижилтын ажилтан хаячихаагүй, би өөрөө олсондоо баярлаж байна.

"Хоёрдугаар шатны тэмцээнд төгөлдөр хуурын төрөлд оролцох болсонд баяр хүргье." гэж бичсэн урилгыг харан санаа алдлаа. Жиён оролцож байгаа байх тийм үү? Түүнийг харж чадах болов уу?

-

"Кёнги аймгийн аварга шалгаруулах бүсийн сунгаа." гэсэн бичиг үүдэндээ наасан соёлын төвийн дотогш орвол хүн хөл ихтэй байх аж. Яагаад бүхэл бүтэн 28 хот байхад тэд Соннамд хоёрдугаар шатаа хийж байгаа юм бол? Буцаж ирэхийг үнэхээр хүсээгүй юм сан...

Өөрийн ээлжин дээр гарж тоглочихоод тайзнаас буухдаа хүлээлгийн өрөөнд зогсох Жиёныг олж харах нь тэр. Аз болж тэр ганцаараа байсан юм. Хэрвээ Жон Жэвон ч билүү тэр новштойгоо хамт харагдсан бол би түүнийг ингэж хайрын харцаар ширтэж чадахгүй байсан биз.

"Чуи Ёнжүн?"

"Сонбэ?"

"Сайн байлаа. Бараг л нэгдүгээр байранд орох байх. Шүүгчид, бусад оролцогчид ч ам сайтай байна лээ."

"Та ч гэсэн нэгдүгээр байранд ороход л болно шүү дээ? Багш их баярлах байх."

"Бүтэхгүй зүйл!"

Түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн түрүүнээс хойш өөрийг нь нүд салгалгүй ширтэж байсан над руу Жиён эргэж харав. Би ч тэр дороо харцаа буруулан сонбэгийн урд гаран алхаж эхэллээ.

"Яагаад бүтэшгүй гэж?"

"Манай аймагт 'Охин тэнгэр' байгаа."

Жиёны тухай ярьж байна, тийм үү?

"-Тэр сүүлийн дөрвөн жил улсын аварга дээр гранпри авсан. Хийлийн төрөлд түүнийг ялах нь байтугай өрсөлдөх нэгэн ч байдаггүй. Ядаж л хоёрын даваагаа давахын тулд зарим хүүхдүүд бүр өөр тийшээ шилждэг гээд бод л доо. Тэр бол дийлдэшгүй өрсөлдөгч."

School 2020 || MglWhere stories live. Discover now