Fall <가을>

369 70 5
                                    

Flashback

Хичээл тарж Миёны оронд цэвэрлэгээ хийсээр зогсож байтал Ёнжүнаас дуут зурвас ирэв.

"Сургуулийн гол хаалган дээр хүлээж байя."

Би инээмсэглэн утсаа буцааж ширээн дээр тавьчихаад хурдхан цэвэрлэгээгээ дуусгахаар дахин ажилдаа орлоо.

Саяхан зуны амралт байсан сан... Ёнжүнтэй хамт аялах 3 хоногийн минь 2-ыг нь гэрийнхэн минь хулгайлж, бүхэл зуныг аагим халуунд орондоо шургаж өнгөрөөсөн дөө. Гэтэл хэдийнэ намар эхэлж байна. Удахгүй навчис шарлах байх тийм үү?

Хувцсаа толинд харж, нүүрнийхээ будгийг сэргээчихээд сургуулийн гол хаалга руу зүглэв. Ёнжүнтэй уулзахаар аз жаргалтайгаар түүний зүг яаран гүйж байсан ч ганцхан дүр зураг толгой дундуур минь цохиод авах шиг болсон юм.

"Тарчихсан уу?"

Би толгойгоо удаанаар дохин түүний зүг асуусан харцаар харвал Ёнжүн сая нэг ойлгосон бололтой "Энэ бол Жун Миён. Бид дунд сургуульдаа хамт сурч байсан." гэж хэлээд хөөрхнөөр инээмсэглэлээ.

Миён намайг танихгүй дүр эсгэн "Жун Миён гэдэг. Танилцсандаа таатай байна."

Намайг дахин толгойгоо дохиход Ёнжүн:

"Тэрнийг И Жиён гэдэг. Миний найз охин."

Юу л болоод байна даа?

"Хөөрхөн юм аа. Ёнжүн шиг залуу ч тэрэн шиг найз охинтой болохгүй гээд яах билээ?"

Миён хүзүүгээр минь тэвэрч аваад миний өөдөөс томоор инээмсэглэнэ. Би хөшиж орхисон тул Миён чих рүү минь ойртоод зөөлнөөр "Ёнжүнд ямар нэг зүйл хэлвэл чи энэ сургуульд дахиж сурч чадахгүй болох байх шүү!"

Би хурдхан утсаа гаргаж ирэн хэлэх зүйлээ бичиж эхлэв. Хурдхан эндээс явах хэрэгтэй.

"Ёнжүнаа, ээжийн эмнэлэг рүү очих хэрэгтэй болохоор түрүүлээд явлаа."

"Би хамт явъя?"

"Хэрэггүй дээ. Удаан уулзаагүй найзтайгаа уулзсан юм чинь тайван байж байгаад яв."

"Жиёнаа, чи зүгээр үү? Нэг л цонхигор-"

Би түүн рүү инээмсэглэн даллачихаад тэндээс хамаг хурдаараа холдсон юм.

Яаж байгаад тэд нэгнийгээ таньдаг болж таарав аа?

-

"Ёнжүнаа?"

Үдийн хоолны цагаар сургуулийн цайны газарт Ёнжүн бид хоёрыг хамт сууж байтал гаднаас орж ирсэн Миён биднийг олж харан тэр хавиар нэг орилсон нь энэ.

School 2020 || MglWhere stories live. Discover now