Empty <공허해>

330 67 27
                                    

"Ядаж ус ч болсон уу."

Ханбин надад аягатай ус өгөхөд ганц балгачихаад түүний гарт атгуулав. Ээжтэй салах ёс хийхээр ирсэн цор ганц ах нь бидэнд ёсолчихоод явлаа.

Эмнэлгээс ээжийн ажил явдалд зориулж ердөө ганц л өдөр гаргаж өгсөн. Угаас ирэх хүн ч байхгүй болохоор надад гомдоод байх зүйл байсангүй. Өнөөдөр надтай хамт энд Жэвон, Ханбин хоёр зогссон. Инээд хүрмээр байгаа биз? Яс цуснаасаа үзэн яддаг хүн чинь хамгийн хэцүү үед хань болоод зогсоно гэдэг.

Ёнжүн... Тэр ирэх ёстой. Өчигдөр тэр намайг тэвэрсэн биз дээ? Тэр мэдсэн бол ирэх л ёстой. Миний төлөө...

"Тэр ирэхгүй л болов уу..."

Би Жэвоны үгэнд цочин өөдөөс нь харав. Миний бодлыг уншаад байгаа юм уу?

"Яагаад?"

"Нүүчихсэн гэсэн."

"Чи яаж мэдэж байгаа юм?"

"Хайртай хүн маань хүлээгээд байсан болохоор судалсан юм."

"Хэзээ... нүүсэн юм?"

"Өчигдөр. Өглөө."

Тэгэхээр өчигдөр орой...

Жэвон хоёр хацраас минь барин намайг өөр лүүгээ харуулаад "Одоо чиний хажууд би байна. Гуйя, надад анхаар л даа."

Гайхалтай. Миний хайрладаг хүмүүс нэг зэрэг надаас явчихсан хэрэг үү?

"-Жиёнаа..."

Би Жэвоны гарыг тавиулан "Одоо дахиж ирэх хүн байхгүй. Хаах цаг ч болсон болохоор явцгаая." гэж хэлчихээд зарим зүйлсийг цэгцлэхээр тэндээс гарлаа.

🏙

"Намайг хүлээж байж болох уу?"

"Яасан юм?"

"Би удахгүй гараад ирнэ ээ."

Жэвоныг гэрийн үүдэнд үлдээчихээд дотогш орвол аав, хойд ээж хоёр дарс шимэн нялуурч байх аж.

"Өө, Жиёнаа?"

"Хүрээд ир. Ээжийнх нь нагацаас амттай зүйлс явуулсан. Чамд таалагдана аа."

Би тэдний урд очин ширээн дээр байх бялууг авбал тэд өөдөөс инээмсэглэнэ.

"Бурхан минь!" ээжийг орилохтой зэрэгцэн аав намайг алгадан авах бол миний барьж байсан бялуу хэдийнэ хойд ээжийн минь нүүрэн дээр байх аж.

"Өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэх үү?"

"Юу гэнэ ээ?"

"Өнөөдөр ээжийн оршуулга хийгдсэн. Ганцхан өдөр байсан юм. Өчигдөр ээжийг нас барсан гэдгийг ер нь мэдэж байна уу?"

School 2020 || MglUnde poveștirile trăiesc. Descoperă acum