Hell <지옥>

339 68 23
                                    

-Jiyeon's POV-

Сургуулийн хаалгаар орсон цагаас авахуулан хүн бүр над руу хачин харц шидлэх нь мэдрэгдэнэ. Ангид орон суудал дээрээ очтол ширээн дээр минь дүүрэн юм эрээччихсэн байлаа.

"Биеэ үнэлэгч."

"Эндээс зайл."

"Янхан."

"Сургууль чиний байх газар биш."

Бүгдийг нь уншихаас ч айдас төрж байлаа.

"И Жиён? Бие нь үнэхээр солиотой юм билээ. Халуухан!"

"Ах нарын охин гэж арай ч бодоогүй шүү."

Ангийн хаалгаар орж ирсэн хоёр хөвгүүн ийн ярьсаар миний хажууд ирэхдээ сая нэг намайг анзааран чимээгүй боллоо. Нэгнийх нь гар утсан дээр миний зураг харагдах шиг болоход утсыг нь булааж аван харав.

Сургуулийн сурагчдын веб дээр миний нүцгэн зураг, мөн богино хэмжээний хэдэн бичлэг оруулсан байх бөгөөд тайлбар дээр нь "1-р ангийн И Жиён. Сонбэ нарт биеэ үнэлдэг үү?" гэсэн байлаа.

Би өнөө хүүхдийн утсыг өгчихөөд ангиас гаран гүйлээ.

Ёнжүн! Тэр надад итгэнэ.

Уйлчихсан хэвээр Ёнжүний ангийн үүдэнд ирэхэд аз болж тэр ангиасаа гарч таарсан юм.

"Яах гээв?"

"Би тэгээгүй. Чи намайг мэднэ шүү дээ? Энэ бүгд худлаа!"

"Худлаа? Өчигдөр хийж байсан зүйл чинь юу юм?"

"Жүн..."

"Би чамайг мэднэ гэж үү? Үгүй бололтой."

Ёнжүн намайг мөрлөн хажуугаар минь зөрөхөд би ямар ч хариу үйлдэл үзүүлж чадсангүй.

Тэгэхээр Ёнжүн байж... Тэр мөн байсан байна. Биш байгаасай гэж хүссэн юм сан...

Би хар хурдаараа түүний араас гүйн нэг давхарын шатны хавьцаа явах Ёнжүнийг тэврэн авлаа.

Гуйя! Ганцхан удаа намайг тэврээч дээ...

Гэвч тэр надад огтхон ч хариу үйлдэл үзүүлээгүй юм. Хэдэн хормын дараа би түүнээс тэврэлтээ салгахдаа Ёнжүний хүйтэн харцтай тааран хөлдөх шиг болов.

Тэр намайг үзэн ядаж байна.

Хэн нэгэн над руу савтай сүүгээ шидэх үед Ёнжүний хувцас ч мөн заваарчих нь тэр. Жүн ууртайгаар гараа сэгсрэн "Бохир юм." гэж хэлэхдээ над руу ширтэнэ. Би сүү болчихсон түүний гарыг цэвэрлэхээр түүнд хүртэл Ёнжүн хурдхан гараа татаж авлаа.

School 2020 || MglTempat cerita menjadi hidup. Temukan sekarang