First <첫>

438 83 7
                                    

Flashback

"Яагаад хичээлдээ ирээгүй юм?"
From: Junnie

"Бие жаахан өвдөөд..."
From: Yeonnie

"Өвдсөн гэнэ ээ? Их өвдөж байна уу? Юу чинь өвдсөн юм?"
From: Junnie

"Сүртэй зүйл биш ээ. Санаа зоволгүй хичээлээ хий дээ ^^"
From: Yeonnie

Би утсаа хажуудаа тавин уншиж байсан номоо үргэлжлүүллээ.

Гадаа бороо зөөлөн шиврэх хэдий ч үүлэн чөлөөгөөр нар туссан үзэсгэлэнтэй цаг агаартай өглөө байсан юм. Ханиадны ачаар сургуульдаа яваагүй болохоор удаан хугацааны дараах амгалан тайван өдрийг эхлүүлж буй минь энэ.

Энэ хэвээрээ насан туршдаа гэртээ үлдчихвэл хичнээн сайхан бэ? Хэнтэй ч ярих шаардлагагүй, дахиж зовох хэрэггүй, зүгээр л амгалан тайван хийлээ тоглохыг хүсч байна. Ээж намайг тайзан дээр харах хичнээн дуртай билээ дээ?

"Гэртээ ганцаараа байгаа юм уу?"
From: Junnie

"Тийм ээ, яасан?"
From:Yeonnie

Намайг хариу бичсэний дараахан хэн нэгэн хаалга тогших шиг болов. Би хурдхан буугаад хаалгаа онгойлготол Ёнжүн амьсгаатсаар зогсож байлаа.

"Чи зүгээр үү? Хаана чинь өвдсөн юм? Их өвдөж байна уу? Юу чинь өвдсөнийг мэдэхгүй болохоор янз бүрийн эм авчихлаа."

Тэрнийг надад уут дүүрэн эм сунгахад би гэр лүү оруулав. Шүхэргүй байснаас болоод бороонд норон, цагаан кет нь шавхай болсон байх аж. Ёнжүнийг том өрөөнд үлдээгээд аавын хувцаснаас хуурай хувцас аван, өрөөнөөсөө алчуур утастайгаа аваад доош буухад Ёнжүн гүйгээд ирлээ.

"Чи үнэхээр зүгээр үү?"

"Зүгээр ээ. Зүгээр л ханиад болохоор санаа зовох хэрэггүй."

"Ашгүй дээ, санаа амарлаа."

"Чи шалба норчихож. Энийг солиод өмсчих."

Түүнд хувцас алчууртай өгсний дараа Ёнжүн ариун цэврийн өрөө лүү явж би түүнд зориулж халуун сүү буцалгаад зочны өрөөнд ороход түүний надад зориулж авсан уут дүүрэн эм байх нь харагдана.

Ядаж л өвдөх үед минь санаа нь зовдог, шүхэргүй байсан ч миний төлөө гүйгээд ирэх нэгэн надад байгаа бололтой.

School 2020 || MglWhere stories live. Discover now