History <이야기>

349 62 17
                                    

Харанхуй. Би хаана байна? Үхчихсэн хэрэг үү? Дахиад жаахан амьдрахыг хүссэн юм сан. Түүнийхээ нэрийг дуудаж өгөхийг хүссэн... Дуулж өгөхийг, тэвэрч өгөхийг, хайр өгөхийг хүссэн. Гэтэл алийг нь ч хийж өгч чадсангүй шүү дээ?

Хэн нэгний хоолой гарах шиг болоход харанхуйд тэмтчин алхаж байсан би ямар нэг зүйлд бүдрэн уналаа. Энэ юу вэ? Алдагдсан дурсамжаа олчих шиг боллоо. Бүх зүйлийг одоо мэдэж чадах нь. Жүнаа, жаахан л, ахиад жаахан хүлээгээрэй!

Flashback

"Тэгэхээр?"

"Хоол тэжээлийн дутагдал."

"Юу?"

"Тэр хамгийн сүүлд хэзээ хоол идсэн бэ?"

"Өчигдөр идэх гэсэн ч буцаагаад гаргачихсан."

"-Чи хэзээ хоол идсэн юм?"

Жэвоныг надаас ийн асуухад би зүгээр л толгойгоо сэгсрэв. Үнэхээр хэзээ хоол идсэнээ санахгүй байна.

"Ойрын хугацаанд сэтгэл санааны хувьд хэцүү зүйл тохиолдсон уу?"

"Тийм ээ."

"Би хоолны дуршил нэмэгдүүлэх эм, нойрны эм бас амин дэм бичиж өгье. Сэтгэл зүйч дээр оч. Сэтгэл зүйн талаас болсон хоолны дуршилгүйдэх, нойргүйдэх өвчинд би хичнээн эм бичиж өгөөд ч нэмэргүй болов уу. Биеийн өндөр нь 169, жин нь 40 кг байна. Ямар аюултай болохыг мэдэж байгаа биз дээ? Ухамсартай байж бага багаар хоолонд орж, хэвийн жинтэй болох хэрэгтэй шүү."

"Баярлалаа эмч ээ. Явцгаая, Жи."

Жэвон намайг хөтөлсөөр эмнэлгээс гарлаа.

"Хоол идье. Юу идмээр байна?"

"Юу ч идмээргүй байна."

"Үхэхийг хүсээ юу?"

Жэвоны өөдөөс харвал тэр хөмсгөө зангидах аж.

"-Чуи Ёнжүнийг хармаар байгаа биз дээ? Миний эсвэл өөрийнхөө төлөө амьдармааргүй байвал Чуи Ёнжүний төлөө амьдар."

Жэвон намайг орхин гараа халаасандаа хийгээд алхаад явчихав.

Хармаар байна. Санаж байна. Миний Ёнжүн. Миний аялгуу.

"Би өнөөдөр гэртээ хонох болохоор сайн байж байгаарай. Маргаашнаас хичээлдээ явна гэсэн биз дээ? Ийм байдалтай байж явж чадах юм уу даа?"

"Би сургуульд явахгүй ээ."

Жэвон гараас минь барин "Явах хэрэггүй ээ. Хэцүү санагдаж байвал тэр талаар болох ч хэрэггүй."

School 2020 || MglTempat cerita menjadi hidup. Temukan sekarang