♡Special Part♡

551 75 135
                                    

"Солонгосын охин тэнгэр найз залуутай болсон уу?"

"Охин тэнгэр хийлч болзож байгаа юу?"

"И Жиёны найз залуу алдартан биш үү?"

"Энэ чинь юу вэ?"

Сумигийн утсыг гарт нь атгуулаад ийн асуухад тэр зүгээр л мөрөө хавчина.

"Жэвон уббагийн зураг байсан."

"Юу?"

Нүүр будаж байсан стилист эгчийг гарахыг хүсээд Суми руу эргэн харлаа.

"Ёнжүн ууртай байгаа."

"Тэр өдрийн зураг биш биз?"

"Мөн..."

"Баларчихаж ээ! Жэвон бид хоёр баригдчихлаа."

"Зүгээр байх аа..."

"Болохгүй ээ, болохгүй! Ёнжүн бид хоёр салахаас өөр аргагүй нь."

"Ганц удаа хуурлаа гээд салах шалтгаан гэж үү?"

"Сумияа... Ёнжүний өмнө гэмшээд байна. Баригдахгүй байх ёстой байхад..."

Тэр буйдангаас босон намайг тэврээд "Зүгээр дээ. Тэгсэн ч Ёнжүний авга эгч бидний талд."

"Эгч ч гэсэн нийлж хуурсан л даа..."

"Ямартай ч ярилцлагаа дуусгаад гараад ир. Орой бүх зүйлийг шийдэцгээе."

"Чи явах гэж байгаа юм уу?"

"Охин, нөхөр хоёр гэрт нусаа хацартаа нааж байгаа сурагтай. Очихгүй бол болохгүй нь."

"Чуи Бомгю одоо охинтойгоо чихэр булаацалдаад байдаг юм уу? Бүхэл бүтэн 6 настай хүүхэд яав л гэж дээ."

"Манай Гю чинь өөрөө хүүхэд. Би бараг л хоёр 6 настантай."

"Ойлголоо... Баяртай."

"Танайд уулзъя."

Одоо Ёнжүнд юу гэж хэлнэ ээ? Бараг сарын өмнө болсон явдал юм сан.

"И хийлч?"

"Ойлголоо."

Солонгосд ирээд хэр удсан гэж хэл аманд өртчихөв өө? Францдаа мөнхөрчих минь яав даа... Нөхрийнхөө царайг ч харах нүүргүй болчих гэж. Эсвэл энэ шууд нэвтрүүлгийг дуусгаад гадаад руу нисчихдэг ч юм бил үү?

🌆

"Ирж байна, ирж байна!"

Жэвон гэрэл унтраан байрлалаа авлаа.

Халуун юм.

"Яах гээд байгаа юм бэ? Хурдан нүдийг минь-"

School 2020 || MglHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin