Couple <커플>

438 80 4
                                    

Хичээл тарсны дараа Сумитай хамт study cafe-д сууж хичээлээ хийхээр болсон ч бид хоёулахнаа байгаагүй юм. Сумиг үнэхээр Ёнжүний бусад найзуудтай дотно гэж бодоогүй юм сан.

"Чи мэдэж байсан биз дээ?"

"Юуг?"

"Миний тэр үеийн нөхцөл байдлыг?"

"Тийм ээ."

"Тэр шөнө анх мэдсэн биз дээ? Яагаад юу ч хийгээгүй юм?"

"Сул дорой болохоор..."

Ёнжүний хариултыг сонсчихоод үзгээ тавин санаа алдлаа.

"Чиний хэлснээр надад одоо ч санаагүй зүйлс байгаа. Надад жаахан ч гэсэн тусалж болохгүй юу?"

"Би чамайг хэр ихийг санаж байгааг мэдэхгүй."

"Харин ч чи сайн мэднэ."

"Юу гээч, Жиёнаа? Чамд санаж амжаагүй дурсамжууд байгаа ч гэсэн санаж байгаа зүйлс чинь үнэн. Бидний анх үнсэлцсэн тэр шөнө би чамайг тэдэнд дээрэлхүүлж байгаа гэдгийг аль хэдийнэ гадарлачихсан байсан. Бас юу ч хийгээгүй гэдэг минь ч үнэн. Чи-"

Суми, Сүбин хоёр орж ирэхдээ захиалсан кофе бялуугаа авахаар касс руу явсан хойгуур бид ярилцаж байлаа. Харин Ёнжүнийг ярьж байхад Тэхён ирсэн болохоор Ёнжүн ярьж байгаагаа зогсоон чимээгүй болов.

Flashback

Ёнжүн амьсгаа авахаар уруулаа салгахдаа одоо хүртэл уруулыг минь ширтэж байсан юм. Тэр нүүрээр минь харцаа гүйлгэн үсийг минь чихний араар хийхдээ хөмсгөө зангидах нь тэр.

"Жиёнаа, энэ чинь юу вэ?"

Чих, эрүүний төгсгөл хоёрын хооронд томоохон шалбархай байгааг мартаж орхижээ.

"-Аав чинь чамайг байнга зоддоггүй биз дээ?"

Би хурдан хурдан толгойгоо сэгсэрлээ.

"-Арай... Биднийг анх уулзсан тэр өдөр, чамайг дээрэлхэж байсан охид одоо хүртэл зовоогоод байгаа юм биш биз?"

Ёнжүн энэ тухай мэдвэл яах бол? Тэр сул дорой амьтан гээд намайг хаяад явах хүн биш биз дээ? Харин ч хэлвэл намайг хамгаалах биз... Гэхдээ надад түүнд хэлэх зориг алга. Тэр ч бас намайг дорд үзэх хүмүүсийн нэг болчихвол яах юм бэ? Болохгүй ээ!

Би толгойгоо сэгсэрсээр утсаа шүүрэн авав.

"-Тэгээд энэ чинь юун шарх юм бэ? Хэн чамайг ингэсэн-"

"Энэ үнэхээр юу ч биш болохоор тайвшир л даа?"

"Юу ч биш гэнэ ээ? Хүнд харагдахгүй газар ийм том шархалчихсан байна гэдэг хэн нэгэн чамайг зовоосон гэсэн үг биз дээ? Хэн ч байсан хамаагүй хэл! Би болгоод өгөх болохоор! Арай... өөр газар ч гэсэн шарх-"

School 2020 || MglWhere stories live. Discover now