Lost <잃어버렸던>

352 70 13
                                    

"Жүнаа?"

"Мм?"

"Надад чамд хэлэх зүйл байна."

"Юу?"

"..."

Түрүүнээс хойш тоглоомд анхаарлаа хандуулж байсан ч намайг ямар нэг зүйл хэлээгүйд Ёнжүн чихэвчээ тайлан ширээн дээрээ тавьчихаад, над руу ойртон суулаа.

"Юу юм?"

"Би..."

Хэлэх хэрэгтэй!

"..."

"Хэл л дээ?"

"Жүнаа, би-"

"Жиён ирчихсэн юм уу?"

Намайг Ёнжүнд утсаа харуулахтай зэрэгцэн доод давхраас Ёнжүний эгч орилох нь тэр.

"Тийм ээ!"

"Хоол идсэн үү?"

"Үгүй ээ!"

"Буугаад ир. Тахиа авчирсан!"

"Заа!"

Ёнжүн, авга эгч хоёр чимээгүй болсны дараа би зүгээр л түүний зүг инээмсэглэв.

"-Хэлэхгүй юм уу?"

"Юу ч биш дээ."

Ёнжүн толгойгоо дохьчихоод "Өлсөж байгаа биз дээ? Бууцгаая."

Тэр гараас минь хөтлөсөөр өрөөнөөс гарлаа.

"Мэдээд байсан юм аа."

"Юуг?"

"Чи Жиёныг найз л гэж хэлсэн."

"Хэн тэгээд зүгээр л эмэгтэй найзаа үргэлж гэртээ авчраад байх вэ дээ?"

"Ашгүй дээ. Болж бүтэхгүй дүү минь сайн охинтой үерхдэг юм байна. Жиён шиг охин яаж чамайг тоож үерхсэн юм бол доо?"

"Харин ч би царайлаг шүү!"

"Чиний наад их өөртөө итгэх итгэл чинь хэнээс дамждаг байна аа?"

"Надтай хэрэлдэж байгаа эгчээс минь юм болов уу?"

Тэдний яриаг сонсон суух нь үнэхээр хөгжилтэй. Анх би Ёнжүнийг гэр бүл байдаггүй гэхэд түүнийг өрөвдөж байсан. Гэтэл түүнд хэнээс ч илүү гайхалтай гэр бүл байдаг гэдгийг би тэр үед мэдээгүй байж. Атаархаж байна....

🎻

Гэрт орох үед хэн ч байсангүй. Өрөөндөө цүнхээ оруулж тавьчихаад гал тогооны өрөөнд ус уухаар орсон ч цэцэрлэгт гал асаан зогсох ээж анхаарлыг минь татав. Би түүний араас гарахад ээж өөдөөс минь инээмсэглэсээр ойртон, хацрыг минь илбэн аргадах мэт зогсох аж.

School 2020 || MglWhere stories live. Discover now