Us <우리>

541 77 73
                                    

Jiyeon's POV

"Сэрж байна!" гэх хэн нэгний хоолойгоор нүдээ арайхийн нээгээд харвал эмнэлгийн цагаан тааз л харагдана. Тэгэхээр би үхээгүй байх нь. Бурхан, өөр ямар нэг зүйл байдаг бол талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Бүх зүйлээ санаад, одоо буцаад ирлээ шүү дээ. Миний Ёнжүн. Миний аялгуу. Тэр бүх зүйлийн эцэст миний хажууд байсан байх нь.

Эмч надад үзлэг хийн гарсны дараа хажууд минь Ёнжүн ирж суугаад гарыг минь барилаа. Аз болоход тэр тийм ч их гэмтээгүй байна. Намайг сэргэснийг сонсон гаднаас Сүбин, Бомгю, Тэхён, Кай бас Суми орж ирэн дор дороо баярлалдана. Энэ бүгдийн дараа би намайг хайрладаг хүмүүстэй учирч ээ? Их хичээсэн шүү, Жиёнаа.

"Би ямар их айсан гээч? Чамайг сэргэхгүй нь л гэж бодож байлаа. Чи бараг л долоо хоног ухаангүй байсан."

"-Намайг орхиогүйд баярлалаа."

"Ёнжүнаа."

Түүний нэрийг дуудахад Ёнжүн нүд нь томрон гарыг минь чангаар атгав. Тэр яагаа вэ? Мэдээж тэр намайг сонсож чадахгүй шүү дээ?

Хөл нь бэртсэнээс болж тэргэнцэртэй болсон Жэвон өрөөнд орж ирэн Ёнжүний хойх нь талд зогслоо. Жэвон юу ч хэлээгүй хэдий ч би түүний харцыг уншиж байсан юм. Тэр надаас уучлалт гуйж байна.

"Жиёнаа, дахиад... намайг дуудаач?"

Ёнжүн яагаа вэ? Би тэрнийг мянга дуудаад ч дуу хоолой минь түүнд хүрэхгүй байхад...

"Ёнжүнаа..."

"Дахиад... Ганцхан удаа миний нэрийг дуудаж өгөөч!"

Дахиад гэнэ ээ? Ёнжүн намайг сонсож байгаа хэрэг үү?

"Жүнаа?"

Ёнжүн уйлсаар намайг тэврэн авахад тэнд байх найзуудын зарим нь буруу харан, зарим нь уйлаад эхлэх нь тэр. Тэд үнэхээр намайг сонсоод байгаа юм уу? Зүүд биш биз дээ?

"Жиёнаа! Би чамайг сонсож байна! Чиний дуу хоолой..."

Би ч гэсэн уйлж эхлэхэд Жэвон уйлсан чигтээ өрөөнөөс гараад явчихав.

"-Баярлалаа. Ингээд буцаад ирсэнд. Би чамайг алдчихлаа л гэж бодсон."

"Чи үнэхээр намайг сонсож байгаа юм уу? Зүүд биш гэж хэлээч? Ёнжүнаа!"

Ёнжүн толгойг минь илсээр "Зүүд биш ээ. Бүх зүйл бодит. Чи ч, би ч амьд. Би чинийхээ хоолойг юу юунаас илүү тод сонсож байна."

"Би саначихсан. Бүгдийг. Би бүх зүйлийг санасан!"

"Намайг уучлаарай."

School 2020 || MglTempat cerita menjadi hidup. Temukan sekarang