Jerk <나쁜 놈>

360 77 2
                                    

"И ЖИЁН!"

Хэн нэгний хоолойгоор цочин сэрэхэд орны хажууд аав, ээж хоёр зогсож байх нь тэр. Би том нүдэлсээр босоход аав намайг алгадаж аван "Муу галзуу эм!" хэмээн зочид буудлаар нэг хашхирав.

Тэд яаж намайг олсон юм бол? Би хаашаа явна гэдгээ хэлээгүй шүү дээ?

"-Одоо бүр гэрээсээ зугтаад нэг залуу дагаад явах нь уу?"

"Тийм биш ээ!"

"Эцэг рүүгээ яаж харж байгаа чинь энэ вэ?"

Аав орилсоор дахин намайг алгадах гэхэд Ёнжүн урдуур минь орон өөрөө алгадуулчихсан юм.

"Ёнжүнаа!"

Орилохыг хүссэн ч хоолой минь гарсангүй. Дэмий л нулимстай нүдээр Ёнжүний зүг харахад тэр өвдөг дээрээ сөгдөн ааваас уучлалт гуйж эхлэв.

"Жиёны буруу байхгүй ээ. Би л тэрнээс хамт явахыг гуйсан хүн нь. Бас бидний дунд таны бодож байгаа шиг юу ч болоогүй ээ, үнэн шүү! Тийм болохоор... тийм болохоор Жиёнд бтгий хатуу хандаач."

"Битгий хатуу ханд гэнэ ээ? Чи байсан бол охин хүүхэд чинь биеэ үнэлэгч шиг-"

"Тийм үг битгий хэл!"

"Юу?"

"Жиён маш их шархалсан хүүхэд. Тэрнийг битгий нэмж өвтгө!"

"Муу нохойн г*лөг чинь өөрийгөө юу гэж бодоов?"

"Тийм ээ, харааж доромжлохоо надад л хэл. Жиёнд буруу байхгүй болохоор."

"Үнэхээр сурлага нь хүртэл муудаад байсан болохоор гайхаад байсан юм. Чам шиг амьтанд хамаг цагаа зориулаад л тэр байж л дээ."

"-И Жиён явахгүй юу?"

Аавыг ийн хэлсний дараа ээж миний тээшийг багалж дуусаад надтай хамт чирсээр өрөөнөөс гарлаа. Ханан цонхны цаанаас нар тусан шаргалтах өрөөний шалан дээр Ёнжүн өвдөглөн суусан хэвээр ганцаараа үлдсэн юм.

🌇

Тэр өдрийн үйл явдлаас болж би гэрийн хорионд бүтэн зуныг өнгөрүүллээ. Өдөр бүр гэрийн багшаас давтлага авч, долоо хоногт нэг удаа аавын жолоочоор хүргүүлэн ээж дээр очиж уулзана. Аав гар утас болон зөөврийн компьютерийг минь хурааснаас болж чөлөөт цаг гарвал зүгээр л цонхоор ширтэж суудаг болсон юм. Ёнжүн хэд хэдэн удаа цонхны минь доор ирсэн ч гэрийн үйлчлэгчид хөөгдчихсөн болохоор дахиж ирээгүй.

Ингээд л ямар ч хийлгүй, ямар ч Ёнжүнгүй миний зуны амралт өнгөрсөн юм.

School 2020 || MglWhere stories live. Discover now