Last Goodbye <마지막 안녕>

333 70 42
                                    

Jiyeon's POV

Жэвон биш байна. Илүү өндөр бас шар үстэй хүн. Арай Ёнжүн? Үгүй байх. Тэр энд ирэх учиргүй.

Харанхуйд нүдээ дасган түүний царайг олж харахаар хичээн онийход эцэст нь амьсгаа даран хүлээсэн түүний гүн хоолой чихийг минь зуран орж ирлээ.

"Сайн уу, Жиёнаа?"

Гурван секунд. Хоолойг нь танихад надад гурван секунд хэрэгтэй байлаа. Царайг нь мэдэхэд гурван секунд зарцуулж, харцыг нь уншихад гурван секунд шаардана. Миний амьдралын хамгийн хяслантай гурван секунд. Хамгийн их санасан ч хамгийн ихээр үзэн ядсан нэгэн одоо урд минь зогсож байна.

Би буйдангаас босон түүний урд очиход Ёнжүн зүгээр л газар ширтэн зогсоно.

"Яах гэж ирсэн юм?"

"Мэнд мэдэхээр..."

Түүнийг дохионы хэл уншиж чадна гэж найдаагүй ч ойлгоод зогсохгүй хариулт өгсөн нь намайг бага зэрэг гайхшруулна. Би гал тогооны өрөө лүү толгойгоороо дохиход Ёнжүн төвөггүй ойлгон тйиш зүглэв. Би түүнд Жэвонд зориулж буцалгасан халуун сүүгээ аягалж өгөөд, урд нь гүзээлзгэнэтэй бялуу тавин өөдөөс нь харан суулаа.

"Хэзээ Соннамд ирсэн юм?"

"Юу?"

"Нүүчихсэн гэж сонссон."

"Аан... Өчигдөр тэмцээнд орох гэж ирсэн юм."

Тэгэхээр бид нэг барилга дотор байсан байж.

"Уучлаарай, мэдээгүй юм байна. Би төгөлдөр хуур явж байхад хүлээлгийн өрөөнд бэлтгэл хийж байсан л даа."

"Тийм ээ. Би мэднэ."

"Шар үс сайхан зохиж байна."

"Тийм гэж үү?"

"Яаж намайг олсон юм?"

"Жон Жэвон..."

Чимээ аниргүй. Бид яагаад ийм тайван байгаа юм бол? Эцсийн уулзалтан дээрээ бид нэгнийгээ үзэн ядаж дууссан байхад одоо энэ уур амьсгал юу вэ? Анх танилцаж байсан үе шиг л энгийн бас тухтай байх юм. Харах төдийд л сэтгэл минь бутран унаад түүнийг үлдэн хөөнө гэж бодсон. Ярилцах төдийд сэтгэлийн уг дахь бүхнээ нулимс болгон учиргүй ихээр уйлна гэж бодсон юм сан.

"Хоол..."

"Юу?"

Тэр нэг л зүрхшээсэн хоолойгоор "Хоолоо сайн идэж, сайн унтаж байгаа юу?" хэмээн асуув. Хоолой дээр минь ямар нэг зүйл тулаад ирэх шиг болох аж. Зүгээр л түүний санааг зовоохгүйн тулд хоолойгоо засан инээмсэглээд "Тийм ээ." гэж хариулав.

School 2020 || MglDonde viven las historias. Descúbrelo ahora