Our feeling <우리의 마음>

327 69 20
                                    

"Өчигдөр залгаад байхад яагаад утсаа авдаггүй юм?"

"Уучлаарай. Сонсоогүй бололтой."

"Тэмцээн чинь юу болсон?"

"Эхний байр."

"Түрүүлчихсэн юм уу?"

"Тийм ээ."

"Тэгээд наад хоолой чинь юу вэ? Жаахан баярла л даа! Хамт явсан хүүхэд чинь яасан?"

"Гуравт орсоон."

"Тэгвэл Жиён яасан-"

"Эгчээ би завгүй байна. Дараа ярья."

Би ер нь яах гэж энд ирсэн юм бол? Жиёнтой уулзахгүй гэж бодож байсан хэрнээ ингээд хуучин сургууль дээрээ ирчихсэн байх гэж...

Утсаа тасалчихаад сургууль руу ороход сая нэг хамар минь дулаацана. Гадаа хүйтэн болчихож ээ. Үдийн хоолны цаг болохоор хүүхдүүд үймэлдэж, сургуулийн хонгил хөл хөдөлгөөн ихтэй. Жиёны ангид очин харвал тэр байсангүй. Угаас ангидаа байдаггүй гэдгийг нь мэдсээр байж юунд наашаа ирэв дээ би. Ер нь хичээлдээ ирсэн юм болов уу?

"Ёо! Чуи Ёнжүн."

"Жон Жэвон?"

"Яах гэж ирээв?"

"Чамд хамаагүй."

Түүнийг өнгөрөн явах гэхэд "Чи Жиёныг олохгүй ээ." гэж хэлээд хэвлийгээ барин жаахан ярвайв.

"Юу?"

"Чи ганцаараа явбал түүнийг олохгүй."

"Манай сургуулийн нэгдүгээр байр яагаад хоолоо идээгүй байдаг билээ?"

Миний хойноос нэг хүн ийн орилсоор ирэх бөгөөд өөдөөс нь харвал манай хуучин ангийн багш байх аж. Тэр Жон Жэвонд кофе өгвөл Жэвон багшийн өөдөөс гэмгүй инээмсэглэнэ.

"-Байнга хичээл хийгээд байж болохгүй шүү. Кофе сайн ууж бай."

Юу вэ? Багш тэрэнд долигоноод байгаа юм уу?

"-Өө, Чуи Ёнжүн энд юу хийж яваа юм?"

"Би өчигдөр тэмцээнд оролцохоор Соннамд ирсэн юм аа."

"Аан тийм! Шагналт байранд орсон уу?"

"Нэгт орсоон."

Багш миний мөрөн дээр товшоод "Баяр хүргье." гэж хэлчихээд Жэвонд хандан "-Та хоёр нэгнээ таньдаг юм уу?"

"Үгүй ээ."

"Манай Ёнжүн их сайн хүүхэд. Хичээлдээ ч сайн, спорт, урлаг гээд чадахгүй зүйл байхгүй. Даан ч саяхан буцаад шилжчихсэн."

School 2020 || MglWhere stories live. Discover now