With u <너랑 함께>

483 102 7
                                    

"Ёнжүнаа, бидэнд зохиосон шүлгээ уншиж өгч болох уу?"

"Чуи Ёнжүн шиг ааштай хүн шүлэг бичлээ юу?"

"Түүний шүлэг энэ удаад том шагнал хүртсэн шүү!"

Сумигийн надад хэлсэн зүйлийг багш сонсон ийн хариулсанд Суми ичсэндээ ширээ дэрлээд хэвтээд өгөв. Багш инээмсэглэсээр Ёнжүнийг хүлээсээр байсанд тэр дургүйхэн босон самбарын урд гарлаа.

"Тийм ээ, чиний оршихуй зөвхөн үлгэрт л гардаг
Дөрвөлжин дэлгэцийг нэвтлэн надад хүрнэ
Ойртон ирэх чи гэх шидэт дагина
Яагаад ч юм надтай ярилцаж байгаа мэт санагдана.
Үгээр илэрхийлэхийн аргагүй энэ мэдрэмж
Алхалж байгаа мэт санагдана, тэртээх үүлс дээгүүр
Аль эртнээс л миний сэтгэлд
Оршсоор ирсэн зүйл бол яг л чи."

"Хайрын тухай шүлэг хэрэг үү? Гайхалтай! Чуи Ёнжүн дурласан хэрэг үү? Байж боломгүй юм!"

Ангийн нэг хөвгүүн ийн хэлэхэд хүүхдүүд бүгдээрээ дор дороо дуу алдан Ёнжүнийг цаашлуулцгаана.

"Чуи Ёнжүн, чи энэ шүлгийг хэнд зориулж бичсэн бэ?"

"Та нарт ямар хамаатай юм?"

"Ээ, хэлчих л дээ!"

"И Жиён. Болсон уу?"

Ёнжүн суудалдаа суун гараа дэрлээд хэвтээд өгөхөд ангийн хүүхдүүд дор дороо орилолдож эхлэв. Суми эргэж харан томоор инээмсэглэсээр;

"Жиёнаа, миний бодож байсан үнэн бололтой. Ёнжүн чамд сайн юм шиг байна."

Сумиг ингэж хэлэхтэй зэрэгцэн хонх дуугаран багш ангиас гарлаа. Би Сумид хариу өгөлгүй босон Ёнжүний гараас татаад "Гараад ир." гэж дохин ангиас гарахад тэр ч араас дагаж байгаа нь харагдана.

"Яаж байгаа юм?"

"Юу?"

"Ангийнханд тэгж хэлдэг чинь яаж байгаа юм? Тэдний хажууд дэмий юм ярих хэрэггүй."

"Дэмий зүйл биш юм сан. Би үнэнг л хэлсэн."

"Чи худлаа ярихдаа сайн биз дээ?"

"Би дахиж худлаа ярихгүй."

Би түүнийг орхин орох гэтэл тэр гараас минь татан уруул дээр минь үнсчих нь тэр. Зөөлнөөр, үзэсгэлэнтэйгээр үнсэх түүнийг би өөрийн эрхгүй хариу үнсэж байв.

Санасан байна. Алдсан эрдэнээ буцаан олж авах мэт, цээж дүүргэм энэ мэдрэмж юу вэ?

Удалгүй ухаан орон түүнийг өөрөөсөө түлхэн хаалга руу явтал Ёнжүн араас минь дуудлаа.

School 2020 || MglDove le storie prendono vita. Scoprilo ora