Төгсгөл!!! (Инээдмийн баярт зориулав)

1.5K 134 35
                                    

Жунинаас сонссон энэ гуравхан үгнээс болоод дэлхий тэр чигтээ зогсчих мэт боллоо. Би үүнийг нэг биш удаа түүнээс сонсохыг хүсэж байсан ч яг одоо уран зөгнөл биелэлээ олох мэт л санагдаж байна. Цээжин дотор тэсрэх бөмбөг аль хэдийн том дэлбэрэлт үүсгэсэн мэт. Намайг толгой гудайнгуут нулимс минь ямар ч хяналтгүй урсаж эхэллээ.

Жунин намайг өөр лүүгээ татаад толгойг минь өндийлгөн хацарнаас зөөлөн барин авав. Нус нулимсандаа холилдчихсон аймшигтай харагдах намайг тэр аргадан нулимсыг минь арчина. Түүний ч бас норсон сормуусыг харах хэцүү байсан ч би өөрийгөө тайвшруулж үл чадна.

Үнэндээ энэ бодит байдал биш гэдгийг би орон дээрээ сэрэхдээ ойлгосон юм. Тэр намайг хайрлаагүй, хайрлах ч үгүй биз. Түүний хайрлаж байсан би биш гэдгийг би хэдийн мэдэж байсан ч эвлэрч үл чадна. Би түүнээс хүссэн бүхэн зөвхөн миний шунал төдийхөн байсанд би өөрийгөө буруутгана. Эцэст нь би шийдвэрт хүрэв. Францруу сурахаар явахыг эртнээс л гэрийхэн маань санал болгож байсан ч би зөвшөөрөөгүй юм. Гэхдээ ингээд бүхнийг дуусгаж өөрийн шуналын төлөө бусдыг зовоох ёсгүй гэдгээ би маш сайн мэдэж байв.

Онгоцны буудал дээр битүүхэн түүнийгээ хүлээх ч ирэхгүй гэдгийг нь би мэдэж байв. Ирэхгүй байх нь ч ойлгомжтой хэрэг. Ингээд л миний анхны хайр дуусгавар болсон юм.

Баяртай Ким Жун Ин!!! Үргэлж санаж явах болноо би...

Төгсөв.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

Инээдмийн баярын мэнд!!!!
Тэгэхээр та бүхний ойлгож байгаачлан би та нарыг prank-дсан байгаа ккк🤣🤣

-Яг төгсгөлийн хэсэг хэзээ орох вэ?
-Одоо ч бичигдэж байгаа бөгөөд одоогоор 6000 үг бичигдсэн байгаа ч хараахан дуусаагүй нилээн урт болох төлөвтэй байна. Энэ хугацаанд хүлээж байсан/байгаа та бүхэндээ баярлалаа ♡ Инээдмийн баярыг сайхан өнгөрүүлээрэй ♡

 Энэ хугацаанд хүлээж байсан/байгаа та бүхэндээ баярлалаа ♡ Инээдмийн баярыг сайхан өнгөрүүлээрэй ♡

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now