◊♦ Арван тав ♦◊

3.4K 250 50
                                    

{АРВАН ТАВ}

Цээжинд нэг зүйл тээглэчих шиг л боллоо. Би итгэж ядсан байдалтай толгой сэгсрэнэ. Нулимс минь юу юугүй урсахад бэлэн болчихжээ.

"Яагаад?" гэсээр би чичирхийлсэн хоолойгоо арай ядан даран асуув. Гэсэн ч нэмэр байсангүй. Би ойлгохгүй байна. Жэра яагаад ингэж байгаа юм бэ? Тэр зөвхөн долоо хоног л гэж амласан!

Аав надруу гайхан харлаа.

"Охин минь яасан бэ? Яагаад уйлчихав аа?"

Би үнэхээр нулимсаа дйилсэнгүй.

"Хүрээд ир охин минь.." гэхэд нь би толгой гудайсаар нулимсаа арчина.

"Яагаад... тэр ирээгүй гэж?" 

"Жэмиг эргэж ирээгүй болохоор уйлаад байгаа хэрэг үү?" гээд аав бага зэрэг гайхсан байдалтай асуув. "Өө, хонгор минь. Би чамайг түүнийг тэгж их санасан гэж бодоогүй юм байна."

Бүгдийг хэлчихмээр санагдаж эхэллээ. Бүгдийг аавд хэлэхийг хүсч байна! Бид түүнийг хуурсан гэдгийг өөрийгөө жинхэнэ Жэми гэдгийг энэ хугацаанд түүний өмнөөс бүхнийг хийснийг. Аав минь бид хоёрыг ялгахгүй байгаагаа мэддэг ч болоосой.

Би юу ч дуугарсангүй. Харин тэр санаа алдаад "Юу гээч, хоёулаа дүүг нь ямар охин гэдгийг мэднэ шүү дээ. Тэр бол нийгмээс тусгаарлагдсан нэгэн. Харин чи түүнийг Лондонд байхыг харсан бол ч, би одоо ч итгэхгүй нь. Гэвч тэр аажмаар өөрчлөгдөж байгаа, тэр яг л.. бусад шиг болж эхэлж байгаа." 

Инээдтэй юм.

"Аав нь түүнийг найзуудтай болж эхэлж байгаад үнэхээр баяртай байгаа. Тэр гадаад орчинд дасж эхэлж байна шүү дээ..."

"Гэхдээ ааваа--"

"Энэ бүхэн сайн хэрэг, охин минь. Түүнд хэрэгтэй зүйл бол шинэ орчин. Тэр тэнд байхдаа дуртай байх шиг байсан. Тийм учираас аав нь түүнийг ээжтэй нь хамт хэд хоног үлдээхээр шийдсэн юм."

"ҮГҮЙ ЭЭ." би өөрийн мэдэлгүй хашгирчихлаа. Би өрөөрүү гүйн яваад өгөхөд аав хойноос гайхан харсаар үлдэв.

Үгүй ээ, тэр ойлгохгүй. Тэр яг юу болоод байгааг ойлгохгүй. Би хаалгаа хаангуутаа орон дээрээ очин хэвтлээ. Би ингэнэ гэж төсөөлсөнгүй! Тэр намайг яаж ингэж чадаж байнаа?

Хаалга тогших чимээгээр аав хаалга нээлээ. Тэр миний яг яагаад ингээд байгааг ойлгохгүй шүү дээ. Тэр зүгээр л Жэмиг санасандаа зөрүүдлээд байна гэж л бодож байгаа. Тийм биш шүү дээ. Тэнд нэг хүн миний өмнөөс худлаа жүжиглэж байгаа нь л намайг айлгаж байна.

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now