◊♦ Хорин долоо ♦◊

1.8K 255 27
                                    

{ХОРИН ДОЛООДУГААР ХЭСЭГ}

~~!!~~!!~~

Би яагаад ч юм эгчийг хараад тэгж их баярласангүй. Би энэ мөчийг маш удаан хүлээсэн боловч одоо зүгээр л инээмсэглэн угтаж чадахгүй нь. Өөрийн мэдрэмждээ уур хүрэх шиг. Би санаатай биш ч гэсэн түүний залууд дурлаж, түүнээс урвасан. Үүнийгээ тэгээд дөнгөж мэдсэн даруйд түүнтэй нүүр тулах хэрэг гарчихлаа шүү дээ. Эсвэл.. энэ нь зөв ч байж болно. Би түүнд илүү их дурлаж, илүү том алдаа гаргахаасаа өмнө ингээд зогссон нь дээр.

Жунинаас мэдэрсэн бүхэн андуурал байгаасай гэж хүсэж байгаа ч гэсэн түүний тухай бодох төдийд бүр их өвдөж байна. Би уначихаж. Би Сэхүний асууж, анхааруулсан бүхэнд уначихаж.

Энэ бүхний эцэст би Жунинд дурлачихсан байж.

Жэра гараа зөрүүлэн барин зогсоно. Би хөдөлж ч чадахгүй нь. Түүнийг харахаас ичиж байна. Тэр хөмсгөө өргөн "Угталтын тэврэлт байхгүй юу?" гээд гомдоллов.

Толгой дотор минь бөмбөг тэсрэх мэт болж, түүнийг надруу дөхөх тусам өөрөөсөө ичиж байлаа. Би түүнд тэврүүлэх эрхгүй. Гэхдээ би үүнийг их удаан хүлээсэн. Бид хэзээ сүлд тэврэлдсэн билээ? Хэдэн жилийн өмнө нь л байх. Жэра өмнө нь намайг гэр бүлийн нэр хүндийг унагаагч гэж харьцдаг байсан. Харин одоо тэр намайг халуун дотноор хүлээн зөвшөөрч байна. Үүнийг би ямар олон жил хүлээсэн гээч?

Тэр намайг тэвэрсний дараа гараас минь атгаад инээмсэглэл дүүрэн харна. Энэ бүхэн үнэхээр бодитой гэж үү?

"Тэгэхээр сургууль хэр байна даа? Сэхүн хэр байна?" тэр баяртайгаар надаас асууна.

"Ай? Юу.. Сэхүн? С-Сэхүн сайн байгаа."

"Надад яриач. Түүнийг хаврын баярт хосын үзүүлбэрээр орж байгаа гэдэгт итгэж өгөхгүй нь ээ! Энэ дэлхий дээр юу л болоод байна даа?!"

"Тэр үү аан."

"Алив ээ, Жэми яа!" тэр гомдоллоно. Миний сэтгэл санаа сая л өөр газраас ирэх шиг боллоо.

"Би с-сайн мэдэхгүй байнаа.."

"Бурхан минь! Тэр чамтай сайхан харьцаж байна уу? Ер нь юм ярьж байна уу? Харилцан яриа үүсгэсэн үү?"

"Тийм ээ, бид ярилцсан."

"Нээрээ юу???" тэр гайхан орилно. "Юуг? Та хоёр юуны тухай ярилцсан юм?"

Түүний ингэж сонирхох нь Жэра биш юм шиг л харагдуулна.

"Зүгээр л энгийн зүйлс.."

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now