◊♦ Арван долоо ♦◊

3.1K 261 60
                                    

Энэ бүхэн их хурдан болоод өнгөрчхөв. Сэхүн бид хоёр луу ширүүхэн харцаар харан зогсоно. Тэр амьсгаадчихсан бас нүүр нь багахан улайсан байлаа. Миний ухаан санаа балартан, зүрхний цохилт хурдассаар бараг үхэх гэж байгаа мэт л санагдана.

Би түүнийг ажиглан харна. Тэр нүдээ томруулчихсан ширүүнээр харах хэрнэ... бас айсан мэт.

Азаар түүний харц удалгүй тайвширсан мэт өөрчлөгдлөө. 

Энэ бүхэн хэдхэн секундэд болсон ч надад үнэхээр удаан санагдсан юм. Бидний дундах энэ эвгүй байдал Соллиг бууж ирэх хүртэл үргэлжлэв. Тэр биднийг харангуутаа өнөөх хөөрхөн царайндаа нухацтай байдлыг бий болгон бидэнрүү дөхнө.

Сэхүн амьсгаа аван сая нэг ам нээв. "Та 2ын... халуухан болзоог тасалдуулсан бол уучлаарай. Гэхдээ хамтдаа авахуулах зураг авалт аль хэдийн эхэлчхээд байна." гээд чангадуу өнгөөр хэлчихээд хүлээх ч үгүй цааш яваад өгөв.

Солли одоо ч гайхсан байдалтай зогссоор байлаа.

"Золиг чинь!" гэсээр тэр Жунин дээр яаран ирээд гар луу нь цохиод авав.  

Жунин энэ бүхэн болсны дараа толгой гудайн нүдээ аниад уруулаа хазалсаар уртаар санаа алдлаа. Харин Солли над руу харан санаа нь зовсон байртай гараас минь барин авав. "Бурхан минь гэж, чамайг ингэсэнд итгэхгүйнэ Ккамжун! Түүнийг яаснаа хараач!"

Тийм ээ. Тэр намайг яачхав аа.

Жунин жуумалзан, тийм гэхийн аргагүй харцаар над руу харчхаад "Түрүүлээд явлаа шүү, бүсгүйчүүд минь..."

"Яаа!" Солли орилсоор түүнээс зуураад авахад тэр эргэж харан зүгээр л гарыг нь тавиулчхаад хүрмээ янзлав. Тэдний өөд өөдөөсөө харахыг ажиглахад гэнэтхэн л дотор хачин болчихлоо. Тэр Жунины үсийг янзалж өгөх нь яг л нөхөртөө санаа тавих эхнэр шиг нь гэмээр. Миний нүдэнд тэд ингэж л харагдаж байна. 

Жуниныг хүүхэд шиг инээд алдахад нь Солли "Байгаа газраа жоохон мэдэрч байлдаа, балай амьтан". Жунин чимээгүйхэн инээсээр бид хоёрыг үлдээн яваад өглөө.

Намайг явах гэтэл тэр гараас минь бариад авав. "Чи ийм байдалтай очиж болохгүй байхаа."

Я-яа-яагаад?

"Бурхан минь, үс чинь аймшигтай болчхож?"

Миний үс яасаан?

Үсэндээ хүрсээр түүний зүг харахад Жунины түүн рүү харж байсан харц санаанд орон зүрх зогсох шиг л боллоо. Тэр яагаад надад туслах гээд байгаа юм бэ?

••♦ Ихэр ♦••Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon