◊♦ Хорин хоёр ♦◊

2.3K 274 39
                                    

{ХОРИН ХОЁРДУГААР ХЭСЭГ}

~~!!~~!!~~

Лухан хөшчихсөн аятай надруу харан зогсоно. Ам нь ангалзах хэр нь юу дуугарахаа мэдэхгүй байгаа бололтой.

"Юу?"

Хэтэрхий гайхширсан түүний зүг би нэг алхахдаа түүнийг намайг түлхэхгүй гэдэгт найдна. "Намайг үнэхээр уучлаарай.... Би үнэхээр ийм зүйлс болчихно гэж бодоогүй... би хэнийг ч хуурая гэж бодоогүй юм шүү, тэр тусмаа чамайг" гээд би гэмшилдээ баригдан уртаар санаа алдав. "Надад итгээрэй, би ингэе гэж бодоогүй... би үүнийг эгчийнхээ төлөө хийх ёстой байсан болохоор л--.... Чи миний хувьд онцгой нэгэн... тийм болохоор... би худлаа ярьж чадахгүй нь."

Түүний амьсгалаас өөр юу ч үл сонсогдом чимээгүй боллоо. Түүний харц түрхэн зуур ширүүн болчихсон хэрнээ нэг их удалгүй зөөлөрчхөв.

"Тэгэхээр чи байсан байх нь ээ? Надтай нөхөрсөг харьцсан нэгэн.."

Би эргэлзэнгүй толгой дохив.

"Энэ...энэ үнэхээр тэнэг хэрэг..." хэмээн тэр түгдэчнэ.

Яг одоо түүний сахиусан тэнгэрийнх шиг царайнд хэдэн зуун сэтгэл хөдлөл солигдож байлаа. Түүнийг уурлахыг нь хүлээсэн ч тэр тэгсэнгүй. Зөвхөн сэтгэл түгшим байдал.

"Намайг уучлаарай" гээд итгэж ядсан байдалтай толгой сэгсрээд хамаг хурдаараа яаран гарах гэхэд нь би түүнийг зогсоох гээд чадсангүй.

"Лухан!" би цөхрөнгөө баран хойноос нь орилов. "Гуйя, Лухан..."

Тэр чичирхийлсэн гараараа цүнхнээсээ татан надруу хальт харчхаад "Намайг битгий дагаарай" гээд тэр дуу муутайхан хэлээд хаалгаа цааш түлхэн гарлаа.

Түүний нүд нь намайг явуулаач гэж гуйх мэт. Би түүнийг явуулахыг хүсэхгүй байна, би тэр сахиусан тэнгэрээ алдмааргүй байна. Бас ахиж бид хуучных шигээ байхгүй байх гэхээс би айж байна.

Би Луханыг ойлгоно гэж буруу бодож байж. Би түүнийг мэхэлчхээд түүнээс юу хүлээнэ гэж. Уучлашгүй муухай зүйл хийчхээд шүү дээ. Намайг үзэн ядсан ч багадна.

Би түүнд үнэнийг хэлбэл бидний дунд үүссэн ярвигтай зүйлийг үгүй болно гэж бодсон юм. Гэвч оронд нь бүр ч дордчихлоо.

Миний утас чангаар дуугаран Луханы тухай бодлоос намайг салгалаа. Жунин залгаж байна. Чимээ гарах тусам түгшүүртэй санагдсан тул би хэсэг эргэлзсэний эцэст утсаа авлаа.

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now