◊♦ Найм ♦◊

3.2K 231 13
                                    

[Энэ хэсэгт бага зэрэг томчуудын сэдэв хөндөгдсөн байгаа тул 16 доош насныхан заавал унших гэсний хэрэггүй шүү]

{Наймдугаар хэсэг}

***

Толгой минь өвдсөөр сэрлээ. Бие минь тааруухан мэдрэгдэн, би нүдээ цавчилсаар арайхийн нээв.

Би хаана байнаа?

Тохилог, том зайтай унтлагын өрөө байна.

Би яаж энд ирсэн юм бол?

Хэн нэгэний нүд намайг ширтэж байсан нь хальт орж ирэхэд удалгүй юу болсон тухайгаа бүдэг бадаг санаж эхэлээ.

Өө бурхан минь.

Хамаг бие минь цочирдох шиг болоход би сая нэг Жунины өрөөнд байгаагаа ойлгов.

Гайхалтай. Эгчийн минь найз залуу Ким Жунин.

Бас хэзээ би эднийг өмсчихсөн байдаг билээ? Сүүлд санахаар өөр юмтай байсандаа. Хэн нэгэн хувцас өмсөгсөн хэрэг үү? Би бараг л нүцгэн шахуу байсан! Би богинохон задгай цагаан зөөлхөн материалтай цамц өмсчихсөн байна. Бараг л дотуур хувцас минь ил гарахаар.

Чөтгөр гэж?!!

"Сэрчихсэнүү?" гэх эрэгтэйн хоолой гарахад сандарсандаа хамаг бие хүйт даах шиг болов.

Би галзуурсан юм шиг л дэрээ аван цээжээ хаан барьлаа. Гэсэн ч олигтой нэмэр болсонгүй. Би яг л аавын өмнө нь үзэж байсан кинон дээр гардаг орны хүүхэнтэй л адилхан харагдаж байна. Жунин инээд алдан миний зүг ирэхэд би түүнээс дальдчин хамаг зүрх маань хурдассанд бараг л амьсгалж чадахгүй болчихлоо.

Тэр чангаар инээн зөвхөн тэр л тэгж харахаар тийм сонин харцаар надруу харна.

"Чи надаас ичсээр байгаа юмуу?" гээд инээмсэглэхэд, түүний энэ инээд зүрхийг минь зогсоох шахав.

Би эргэн тойрноо харлаа. Энд зөвхөн би... бас Жунин... өөр хэн ч алга.

Би байдалыг ойлгохыг хүсэвч толгой минь эргэчихсэн бололтой. Би түүнтэй харц тулгарсан чигтээ байж чадсангүй, шуудхан л харцаа буулгачихлаа.

Магадгүй тэр..?

"Ч-чи надад..." гээд би хоолойгоо заслаа. Би магадгүй хариултыг нь мэдэх юм шиг байна, гэсэн ч асуухыг хүсч байсан болохоор "үүнийг өмсгөсөн юмуу?" гээд асуучихлаа.

"Тиймээ." гээд тэр хайнгадуу хэлээд үргэлжлүүлэн "Чи энийг орхичихсон байсан шдээ. Сүүлд тэр шөнө–"

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now