◊♦ Долоо ♦◊

3.2K 241 8
                                    

"Юу??" гээд би итгэж ядан Сэхүнрүү харна. Тэр жинхнээсээ яриад байгаа юм байхдаа?

"Чи намайг сайн сонссон" гээд тэр мөрөө хавчин хэлэв.

Бурхан минь тэр үнэхээр жинхнээсээ..

"Энэ халуун биш учраас чи баярлах хэрэгтэй байх." гээд тэр шоолонгуй онцлон хэлэв.

Тэгэхээр үүнийг дээрээсээ асгаж байж тэр намайг уучилах нь ээ?

Би юу хийхээ мэдэхгүй болчихлоо. Эргэн тойрноо ажиглавал азаар миний энэ доромжлолыг харах хүн алга болтой байна. Тэр инээхгүйг хичээх мэт амаа жимийх ба намайг эргэж харангуут буцаад төв царайлна.

"Харавуу? Чи чадахгүй хэз-- Хөөе чи хаачих нь вэ?" гээд тэр намайг угаалтуурын зүг явахад хойноос хашгирлаа. Би гүн амьсгаа аваад хагасыг нь хүртэл ус хийсэн хувинг барин авав.

Би арайхийн өргөн түүний зүг хувинг барин дөхөв.

Тэр ямар ч хувиралгүй намайг харсаар л.

Энэ залууд хоёрхон л зан сэтгэлийн төлөв байна. Нэг нь аймшгийн нухацтай, хоёр дахь нь юу ч гүй ХООСОН.

"Үргэлжлүүл л дээ." гээд тэр жуумалзлаа.

Би сандран уруулаа хазлана. Тэгээд хувинг аажмаар дээш өргөн нүдээ анив.

Эцэст нь... би энэ усыг толгой дээрээсээ асгачихлаа.

Хамаг биеийг минь хүйтэн ус бүрхэн авахад би энэ хүйтнээс цочин чичигнэв.

Намайг нүдээ нээхэд Сэхүний байдал бүхэлдээ цочирдсон мэт байв. Тэр гайхаж зэвүүцсэн байдалтай надруу харна.

Новш гэж, үнэхээр хүйтэн ус юм. Дээрээс нь салхи нэмэртэй байсан тул би чичирэхээ больж чадахгүй байв.

Сэхүн нүдээ томруулан толгой сэгсрэх ба ам нь бараг ангайчихаж.

"На-намайг о-одоо у-уучилахуу?" гээд би шүдээ тачигнуулан арай хийн хэллээ.

"НОВШ ГЭЖ ҮГҮЙ!" гээд түүнийг гэнэтхэн орилоход хамаг юм нураад ирэх шиг болов.

Би яг ялагдчихсан мэт урвагнана. Oh Loser..

Тэр амандаа үглэсээр над дээр ирэн бугуйнаас минь бариад авлаа. Тэр угаалтуурын хэсэг рүү явахдаа амандаа хар мянган удаа "fuck" гэдэг үгийг уншсаар.

"ЧИ ЧИНЬ УХААНАА АЛДЧИХАА ЮУ ЭСВЭЛ ҮНЭХЭЭР ИЙМ ТЭНЭГ ЮМУУ?"

Тэр хамаг юм нь сүйрчихсэн мэт үсээ хойш сэгсийлгэн самнана. Яг л намайг алах гээд алж чадахгүй байгаа хүн шиг.

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now