◊♦ Нэг ♦◊

6K 321 12
                                    

"Тэгэхээр нэг тохиролцоо байна, эгчээ. Би таныг нийгмийн идэвхитэй амьдрал, энэ их ачаалалаас чинь салгаж өгөе. Харин та 7 хоногийн турш энэ гэрийг захираад үлд. Ямаршуу сонсогдож байна?"

Би зүгээр л ёжтой инээмсэглэл гаргалаа. Манай эгч үнэхээр цөхрөлтгүй хүн шүү.

"Аливээ..." гээд эгч алгаа ташин, хошуугаа унжуулаад, надруу мууран нүд гаргалаа.

"Би мянга дахиа давтан хэлэе, эгчээ" гээд би бухимдуухан хэлнэ "Үгүй. Би. Ахиж. Ахиж л үүнийг чинь хийхгүй."

"Гуууйяяя" гээд тэр надруу эгёо хийн харна.

Би санаа алдан буруу харлаа. Түүний ахин дахин хэлэх саналаас нь залхаж байна, би түүнтэй тэгж л тохиролцохгүй.

Би түүний уурлахыг нь зүгээр л хэвийн зүйл мэт харна.

"Чи алдаа гаргалаа даа, би амлаж байна! Би үүнийг хийх л болно!" гээд тэр дуугаа өндөрсгөн хэлээд өрөөний хаалгыг минь тас хаан гарлаа. Тэр намайг ахиад л эвгүй байдалд үлдээчихлээ.

Би хайрт орноосоо босоод үсээ самнан, царайгаа толинд харав. Би царайлуугаа ширтэнгээ сонирхон бодно: Тэр юу бодож байгаа юм болоо?

Юу вэ гэхээр, ихэнх хүмүүс биднийг адилхан гэдэг, гэхдээ би тийм гэж бодохгүй байна. Тиймээ, магадгүй багахан, эмчийн аав ээжид хэлсэнээр, аав ээжийн бидэнд хэлсэнээр бол бид ижилхэн ихэрүүд, гэхдээ тэр надаас илүү үзэсгэлэнтэй, төгс. Би одоо түүнийг харах бүрт, бид юу нь адилхан байгааг мэддэгүй, тэр гоолиг халуухан биетэй, гэрэлтсэн цагаан царай, гялалзсан харцтай. Тэр үснийхээ стил, өнгийг үргэлж өөрчилдөг. Тэр дэгжин хувцасладаг. Тэр өөртөө итгэлтэй... үнэхээр дурламаар.

Ийм байхад түүний төлөвлөгөө нь яаж боломжтой байх юм бэ?

Нөгөөтэйгүүр, энэ бүхэн болох ямар ч арга байхгүй болохоор би одоо эднийг толгойноосоо авч хаях хэрэгтэй... цаг болчихлоо. Би үүнийг хийхгүй.

Би үсээ дээш шуун боогоод ном, дэвтэр, юмсаа бэлтэглээ. Багш удахгүй ирэх гэж байна.

Би гэрээр сурдаг л даа, энэ тийм ч муу биш шүү. Тиймээ, би 8 настайгаасаа хойш сул биетэй байсан болохоор гэрээр сурдаг болсон юм. Би амархан ядардаг болохоор, нийгмийн бус хүн болсон. Аав минь байнга л ичэмхийгээсээ болоод гэж хэлдэг, оройтож өсч байгаа, бас энэ чинь энгийн л зүйл- гээд л гэхдээ би түүний зөв гэж бодохгүй байна.

Яахав бүгд өнгөрсөн ч, харин одоодоо би итгэлгүй байна.

Намайг өрөөнөөсөө гарахад, төгс ихэр эгч маань бас яг хажуу талын өрөөнөөс гарч ирж байлаа. Би сулхан инээмсэглээд түүнийг ажиглав. Тэр сургуулийн дүрэмт хувцастайгаа үнэхээр сайхан харагдаж байна. Тэр намайг харангуутаа жөтөөрхүү харцаар харах нь надад уурласан бололтой.

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now