◊♦ Ес ♦◊

3.5K 249 20
                                    


Багш байхгүй болохоор эхний цаг цонхоллоо. Хамаг хүүхдүүд л өөр өөрсдийн дураар тэнүүчлэн зарим нь ангиас гаран явцгаана. Би Тиффани дээр очих гэснээ түүнийг нэг амжуулах ажил бий гэж хэлж байсныг саналаа.

Ингээд л ахиад ганцаараа үлдэв.

Хамгийн муу зүйл нь би энэ сургууль дотор ганцаараа байхдаа дандаа л ямар нэг азгүй зүйлд өртчихдөг.

Би ангийнхнаасаа Лухан Тиффани хоёрыг тэгээд Чой Сүллиг л танина. Гэхдээ Сүлли ч бас бусад шиг нь Жэрагийн найз биш бололтой. Бас би ахиад өөрийгөө ямар нэг асуудалд орооцолдуулахыг хүсэхгүй байна.

Тэгэхээр Луханыг би өглөөнөөс хойш харсангүй. Энэ залуу хаачсан байж таарахуу?

Ер нь энд ингэж нурмайж суусанаас гарч салхилдаг ч юм билүү? Ядаж л Жунинаар дүүрсэн санаа бодол минь түр ч болов амраг.

Гарахад ахиад л өнөөх олон харц. Жэра энэ бүхнийг яаж тэсдэг байсан нь гайхмаар юм. Тэдний нүдийг харахад л намайг сонжин дотроо элдэвээр бдож байгаа нь тодорхой.

Гаднах цэцэрлэгээр алхсаар сургуулийн ард ирлээ. Энд үнэхээр ийм сайхан байдаг гэж мэдсэнгүй. Үзэсгэлэнтэй бас тайван. Сургуулийн захирал сарнайнд дуртай байхаа. Олон төрлийн, өөр өөр өнгийн сарнайнууд байна. Бас интоорын цэцэгт мод.

Энэ мод миний харж байсан интоорын моднуудаас хамгийн том нь байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ мод миний харж байсан интоорын моднуудаас хамгийн том нь байсан юм. Харин модны сүүдэрт хэн нэгэн байх шиг байлаа.

Арай? .. тиймээ, энэ Лухан байна.

Би түүнрүү далласан ч тэр харсангүй, би түүн дээр очвол энэ модыг налаад унтчихсан бололтой байв.

Жоохон хүүхэд тайван унтаж байгаа мэт л харагдаж байна. Би түүний хажууд суун түүнийг ажиглавал уруулаа цорвойлгон унжуулчихсан ба амьсгааг нь даган цээж нь хөдлөх харагдана. Яаж ийм эгдүүтэй байдаг байнаа?

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now