◊♦ Хорин ес ♦◊

1.9K 233 40
                                    

{ХОРИН ЕСДҮГЭЭР ХЭСЭГ}

~~!!~~!!~~

Сэхүний харц намайг өвтгөж байна.

Бид нэг нэгэн рүүгээ харан зогсоно. Гэнэтхэн тэр над руу хурдан алхаж ирээд чангаар тэврээд авлаа.

"Чи яагаад надаас нуугдаад байгаа юм бэ?" гэх Сэхүний хоолой бага зэрэг чичирнэ. Надад хэлэх үг олдсонгүй. Би өөрийгөө ч ойлгосонгүй. Тэр намайг улам чанга тэврэхэд би түүнээс салах гээд чадсангүй. Харин энэ үед Жэра биднийг хойноос ажиглаад зогсож байлаа. Тэр нулимс дүүрэн нүдээ томруулсаар биднийг харж байв. Төөрөгдөл бас айдас төрөн Сэхүнийг би хойш түлхлээ. Эгч рүү дөхөж очих гэсэн ч тэр эргэн шууд өрөө рүүгээ гүйгээд орчихов.

Би хойноос нь очих гэтэл Сэхүн гарнаас минь татаад авчихлаа. Би яахаа үл мэдэн тэдний зүг ээлжлэн харна. Гэвч Сэхүн бугуйнаас минь улам чанга атгасанд би түүнд бууж өгөн санаа алдлаа.

"Өөр газар ярилцая."

Бид байшингийн гаднах явган хүний зам руу гарлаа. Түүний нүд рүү одоо ч харж чадахгүй нь. Энэ бүх хугацаанд Сэхүн намайг хамгаалсаар ирсэн. Би одоог хүртэл яагаад гэдгийг ойлгохгүй байгаа ч ганц зүйл нь энэ байдал түүнд шударга бус байгаа гэдгийг мэдэж байна. Тийм болохоор л би түүнд сайн ханддаггүй. Би түүнийг үргэлж л шархлуулдаг, уурыг нь бардаг гэдгээ бас тэр надтай уулзаагүй байсан бол арай дээр байх байсан гэдгийг мэдэж байна.

"Чи энд ирэх хэрэггүй байсан юм." гээд би түүний нүднээс зугтсаар хэлэв.

"Би хэрвээ ирээгүй бол чамайг ахиж харж чадахгүй байсан."

"Сэхүн.." би санаа алдан "Энэ бүхэн төлөвлөгөөнд байгаагүй. Одоо Жэра эргээд ирсэн болохоор бүх зүйл хэвэндээ орох ёстой."

Сэхүн над руу итгэж ядан хараад "Тэгээд чи намайг яана гэж бодоо вэ? Зүгээр л чамайг мартах гэж үү? Чи байгаагүй юм шиг л мартах хэрэг үү?"

"Би хэзээ ч байгаагүй, Сэхүн! Тэнд хэзээ ч Жэми гэх хүн байгаагүй!"

"Үгүй ээ, чи байсан!"

"Сэхүн гуйя, намайг битгий ийм хэцүү байдалд оруул л даа!" би цөхрөнгөө барж байлаа. "Гуйя.. надад битгий сайн болооч."

"Чи үүнийг тийм амархан гэж бодоо юу? Намайг үүнд дуртай байна гэж бодоо юу?" тэр хашгичин хэлэхдээ бараг үг бүрийнхээ тоогоор цээжээ балбана.

Би түүнийг өөрийгөө гэмтээчих вий гэж айсандаа гарыг нь яаран барьж авав. Нулимс минь жолоодлогогүй урсаж эхэлжээ. Миний буруу гэдгийг мэдсээр байж түүнийг ийм байдалтай байгааг харах үнэхээр хэцүү байна. Хэрвээ би түүний доторх өвдөлтийг арилгаж чадна гэвэл юуг ч хийж чадна. Гэхдээ би одоо юуг чадна гэж?

••♦ Ихэр ♦••Dove le storie prendono vita. Scoprilo ora