◊♦ Хорин тав ♦◊ !!![M]

2.5K 223 37
                                    

{ ХОРИН ТАВДУГААР ХЭСЭГ}

~~!!~~!!~~

Би түүнээс багахан холдоод сая л амьсгаа авахтай боллоо. Зүрх минь аймшигтай хурдан цохилж байна.

Арай ч дээ, би Сэхүнийг үнсчихэв үү?

Тэр л өөрөө эхэлж намайг бариад авсан шүү дээ. Миний нүүр халуу шатан хойш болохдоо нэмэргүйг нь мэдсээр байж бас л амаа хамхисангүй. Босч чадахгүй бүдчин байхад минь Сэхүн нүдээ эргэлдүүлсээр надад тусаллаа.

"Яагаад ингэж байгаа юм?" гээд би сандарлаа аль хэдийн ил тод гаргачихсан хоолойгоор асуулаа.

"Юу?" гэж тэр үл ойлгосон мэт харах ч тэр мэдээж мэдэж байгаа л даа.

"Чи.. чи намайг үнсчихлээ! Гэхдээ магадгүй чамд би чамайг үнссэн юм шиг санагдсан байж магадгүй л дээ. Гэхдээ би чамайг үнсэх гээгүй шүү! Чи л--"

"Чамд таалагдсан л биз дээ"

"Таалагдах аа," би гэнэт бодолд автчихсан мэт толгой сэгсрэн амандаа бувтнан зогслоо. "Надад..." гэсээр би түүн рүү харвал тэр надруу бахдалтай нь аргагүй инээмсэглэн харна. Би нүдээ томруулсаар түүн рүү "Үгүй ээ" хэмээн чангаар хэллээ. "Би дуртай байсан юм биш! Яаж чи намайг тэгж бодож-"

"Үнсэлцэхээр тайвширдаг юм. Мэдэхгүй гэж үү?"

"Ю-юу?"

"Үнсэлт хүнийг тайвшруулдаг юм. Яг л тэврэлт шиг." гээд Сэхүн надруу ойртон удаанаар харахад нь би сандран хоолой заслаа. "Одоо чамайг тайвшрахгүй бол надаар ахиад үнсүүлэхийг хүсч байна гэж ойлгоно шүү"

Би хойш нэг алхав.

"Би одоо тайван байна." гээд яаран түүнд хэлсэн ч зүрх минь маш таагүй байгааг би анзаарлаа.

"Сайн байна"

"Гэхдээ яагаад намайг тайвшрах хэрэгтэй гэж бодоо вэ?!" гээд би дуугаа багахан өндөрсгөн асуув. Учир нь би одоо ч тайван биш байна.

Сэхүн дооглонгуй инээвхийлээд нүүрэндээ ууртай гэмээр төрх бий болгожээ.

"Чи ядаж өөрийнхөө дотор юу байгааг ганц удаа анзаараач? Чамд хэцүү байгааг чинь мэдэж байна."

"Хэн надад хэцүү байгаа гэж хэлээ вэ? Би-би зүгээр л чамд санаа зовж байна-"

"Чөтгөр гэж, энд би өөрийнхөө талаар мэдээж яриагүй байна, Жэми. Би чиний бодож шаналаад байгаа зүйлийн талыг нь ч эзлэхгүй байгаа гэдгээ мэдэж байна. Каи-аас болсон биз дээ? Чи үргэлж л түүнд сайн гэдгээ илэрхийлээд байна."

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now