◊♦ Төгсгөл ♦◊

1.7K 152 23
                                    

Жунинаас сонссон энэ гуравхан үгнээс болоод дэлхий тэр чигтээ зогсчих мэт боллоо. Би үүнийг нэг биш удаа түүнээс сонсохыг хүсэж байсан ч яг одоо уран зөгнөл биеллээ олох мэт л санагдаж байна. Цээжин дотор тэсрэх бөмбөг аль хэдийн том дэлбэрэлт үүсгэсэн мэт. Намайг толгой гудайнгуут нулимс минь ямар ч хяналтгүй урсаж эхэллээ.

Жунин намайг өөр лүүгээ татаад толгойг минь өндийлгөн хацраас минь зөөлөн барин авав. Нус нулимсандаа холилдчихсон аймшигтай харагдах намайг тэр аргадан нулимсыг минь арчина. Түүний ч бас норсон сормуусыг харах хэцүү байсан ч би өөрийгөө тайвшруулж үл чадна.

"Би чамайг илүү их уйлуулах гэж ирээгүй юм шүү." гэж тэр гэмшингүй хэлэв.

Би тэнэг юм шиг толгой сэгсрэн "Н-намайг уучлаарай, би зүгээр л ч-чадахгүй байна... зогсоож чадахгүй нь.." гээд уртаар амьсгаа авахад Жунин хайр татам инээмсэглэлээ тодрууллаа. Түүний инээмсэглэхийг ахин харахад үнэхээр сайхан санагдаж бас зүрх догдолж байна.

Бурхан минь, тэр надад хэтэрхий төгс юм. Тэр өмнө нь бусдын сэтгэлээр тоглодог байсан ч хамаагүй миний түүнийг гэх сэтгэл дэндүү их. Инээдтэй мэт боловч би түүнд зүгээр л сохроор дурласан. Бодоход ч гайхалтай нь, тэр намайг мэдэхгүй хэр нь бүх зүйлс ид шидийн мэт хөвөрсөөр түүнийг над дээр аваад ирсэн. Зүрх минь яагаад одоо ч ингэж хүчтэй цохилоод байгааг ойлгохгүй байгаа ч би үнэхээр жаргалтай байлаа. Зүгээр л түүний царайг харж байгаа хэр нь яг тэсрэх гэж буй мэт. Би гэнэтхэн түүний цээжинд нүүрээ наасанд Жунин над руу гайхан харна.

"Хэдхэн л хором өгчих..." би уртаар амьсгаа аван хэлэв.

Түүнийг инээмсэглэхэд нь би түүнийг илүү чанга тэврэн авлаа. Би нүдээ анин түүний зүрхний цохилтыг мэдрэхэд яг л ганцхан надад зориулагдсан хайрын аялгуу мэт санагдаж байв. Жунин намайг хариу тэврэн үсийг минь үнэрлэнэ. Зүрхний цохилт минь одоо арай өөр болж. Хүсэл бүхэн биелэх боломжгүй тул би тэгж их мөрөөдөөд байдаггүй. Харин миний амьдралд анх удаа нууцхан мөрөөдөл болсон тэр нэгэн хүн бол Жунин. Тэр миний амьдарч байсан өнгө будаггүй уйтгарт ертөнцөд гэнэтхэн л орж ирээд намайг яг л солонгорсон өнгөтэй галзуу хулгана дээр суулгачих шиг мэдрэмж. Тэр надад бүх зүйлс олон талтайг харуулсан. Айдас, хүсэл тэмүүлэл, сэтгэлийн хөөрөл. Зөвхөн түүний дэргэд байх нь л авч буй амьсгаа бүрийг минь ч өөрчлөх хүчтэй гэж үү?

Би энэ бүх сэтгэл хөдлөлийг нэгэн зэрэг дааж чадахгүй нь.

***

••♦ Ихэр ♦••Where stories live. Discover now